ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ЖИЛДЭЭ 1.3хан ТОНН ХҮНС ХАЯГДАЖ БАЙНА
ИОНСЕЙ ЭМНЭЛЭГ-ийн урд талын автобусны буудлын сурталчилгааны самбарт ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ болон НҮБ-ЫН ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГА-ын логотой ХҮНСНИЙ ХОРОГДОЛ, ХАЯГДЛЫГ БАГАСГАЯ. ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ЖИЛДЭЭ 1.3 ТОНН ХҮНС ХОРОГДОЖ, ХАЯГДАЖ БАЙНА гэсэн сурталчилгаа байршуулаад удаж байна.
Уг нь 2013 оны 9-р сард Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн яамнаас хүнсний хог хаягдлыг бууруулахаар цаашид авч хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийхдээ: Дэлхийн хэмжээнд жилд үйлдвэрлэгдсэн нийт хоол хүнсний 1/3 хувь буюу нэг их наяд ам.долларын өртөг бүхий 1.3 тэрбум тонн хаягдаж байна хэмээн мэдэгдэж байсан.
ТЭРБУМ гэдэг үгийг энэ сурталчилгааг бэлтгэж өгсөн мэргэжилтэн нь хасчихсан уу, баннер бэлтгэсэн дизайнер нь алдсан уу. Ямар ч байсан Дэлхийн 7 тэрбум хүн жилд 1.3 хан тонн хүнсний хаягдал гаргаж байгаа нь харин ч хэмнэлттэй амьдарч байгаа юм байна гэсэн бодол төрүүлж байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ha ha ha