Олон улсын интернэт луйврын гэмт хэргээс болгоомжил

Сүүлийн үед гадаад улсын гэмт бүлэглэлүүдийн зүгээс тухайлбал Малайз, Англи, Сенегал, Филлипин улсаас үйлдэж буй интернэт луйврын гэмт хэрэгт манай улсын иргэд хохирох байдал гарах боллоо.

32_16d0d5f593fa9a4ba624e2026f1bfc30deb001af

Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн Фэйсбүүк орчныг ашиглан үйлдэгдэж байгаа бөгөөд иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө өгөх, санамсаргүй байдлаар сугалааны эзнээр сонгогдох, өв залгамжлахад минь санхүүгийн туслалцаа үзүүлээч гэх зэрэг байдлаар харилцаа холбоо тогтоож итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор утсаар хэд хэдэн удаа холбогдох, цахим шуудангаар харилцах, сүүлийн тохиолдлуудад хуурамч батламж, гэрчилгээ, төлбөрийн карт зэргийг шуудангаар илгээж үүний дараа урьдчилгаа төлбөр, татвар зэрэг шалтгаанаар бага бус хэмжээний мөнгийг өөрсдийн дансанд шилжүүлэн авдаг.
Гэмт этгээдүүд банкны данс ашиглахаас гадна Western Union, Moneygram зэрэг ОУ-ын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг түгээмэл ашиглаж байна.

Одоогийн байдлаар Баянгол дүүргийн харьяат А нь 2550 ам.доллар, Хөвсгөл аймгийн харьяат А нь 7850 ам.доллар, Б нь 56 сая төгрөг, Чингэлтэй дүүргийн харьяат Д нь 1600 ам.доллар, хамгийн сүүлийн тохиолдолд Өмнөговь аймгийн харьяат Ч нь 12700 ам.долларыг Сенегал улсын гэмт бүлэглэлд залилуулан алдаж шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Иймд ард иргэд та бүхэн интернэт орчинд үл таних гадаад иргэдтэй ямар нэг байдлаар харилцахгүй байх, банкны мэдээллээ солилцохгүй байх, хууран мэхлэх аливаа үйлдэлд автагдахгүй байхыг Цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих