Зохион бичлэгийн уралдааны болзол
Татварын ерөнхий газраас “Монголын татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж орон даяар “Татвар төлөгч танд баярлалаа” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг 2015 оны 3 сарын 3-ны өдрөөс 4 сарын 24-ны өдрийг дуустал хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж байна.
Уралдаан нь ирээдүйн татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлж, зохиомжит сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.
Зохион бичлэг нь татвараа үнэн зөв, шударгаар сайн төлсөн аж ахуйн нэгж иргэний нэр ус хаяг логотой, үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжсэн, тэдний төлсөн татвараар бий болсон баялагыг сурталчилсан агуулгатай байна.
Зохион бичлэгийг тухайн аймаг, дүүргийн татварын газар, хэлтэст хүлээн авч шалгаруулан, шилдэг 3 бүтээлийг файлаар болон эх хувилбарын хамт 4 сарын 24-ны дотор Татварын Ерөнхий Газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газарт болон galbadrakh.n@mta.mn цахим хаягаар ирүүлнэ. ТЕГ эцсийн шалгаруулалтыг 5-р сарын 01-ны дотор хийнэ.
Бичлэгийн хэмжээ: А4 хэмжээтэй, 3-аас илүүгүй хуудсанд багтааж, Монгол хэлний зөв бичгийн дүрмийг баримталж бичсэн байна.
Шалгаруулалт: Уралдаанд ирсэн бүтээлийг шалгаруулж, дараах байр эзлүүлнэ.
1-р байр . Өргөмжлөл, мөнгөн шагнал /200 000 төг/
2-р байр. Өргөмжлөл, мөнгөн шагнал /150 000 төг/
3-р байр. Өргөмжлөл, мөнгөн шагнал /100 000 төг/
Тусгай байр: Тав. Өргөмжлөл, мөнгөн шагнал /50 000 төг/
Жич: Уралдаанд оролцсон сурагч бүрт талархлын хуудас гардуулна. Уралдаанд ирсэн зохион бичлэгээс сонгон шалгаруулалт хийж, “Цахим татвар, цахим үйлчилгээ” нийтэд зориулсан сурталчилгаанд хэрэглэнэ.
Татварын ерөнхий газар
Харилцах утас – 311143, 1800-1288
Web site: www.mta.mn
URL: