Солонгост ажилладаг монгол залуугаас ДОХ-ын вирус илэрчээ

20150304053453Замбараагүй бэлгийн харилцаанд орсоноос болж залуу хүмүүс амьдралдаа хар толбо үлдээж, насаараа харамсах хэрэг цөөнгүй гарч байна. Манай улсад ДОХ-ын халдвар тээсэн 180 гаруй хүн бий гэсэн албан ёсны тоо бүртгэл байдаг. Тэгвэл манай улсын иргэн гадаадад ажиллаж, амьдарч байхдаа уг өвчнөөр өвчилсөн тохиолдол нэг биш бүртгэгдсэн байна.

Тодруулбал, БНСУ-д хараар ажилладаг нэгэн монгол залуугаас ДОХ-ын вирүс илэрснийг эх сурвалж өгүүлэв. Тэрбээр сэрэмжлүүлэг болгож, “Манай эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгсөн залуугаас аюултай өвчин илэрсэн шүү. Тиймээс гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа нутаг нэгтнүүд маань замбараатай бас өөрсдийгөө хянаж анхаарч байхыг сануулъя” гэжээ.

Ийнхүү Солонгосын нэгэн хувийн томоохон эмнэлэгт үзүүлсэн 30 гаруй насны залуугаас дээрх өвчний вирүс илэрсэн гэнэ шүү.

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих