Өвөрхангай аймгийн прокурорын газар хамтарсан зөвлөгөөн хийлээ
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газар нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр харъяалан ажилладаг сумдын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг оролцуулан хамтарсан зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулан хийжээ.
Зөвлөгөөн нийт прокурорууд болон Цагдаагийн хэлтсийн дарга, удирдлагууд, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэх эрх бүхий бүх албан хаагчдыг оролцуулсан ба ахлах прокурор Ц.Идэрмөнх 2014 онд харъяалан ажилладаг сумдад гарсан эрүүгийн хэргийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, урьд хийсэн зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийгээд Прокурорын байгууллагаас 2015 онд мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр дэвшүүлсэн зорилт, түүнийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар болон прокуроруудаас хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын эрүүгийн хэргийг шалгах, хянах явцад гарч буй зөрчил, дутагдал, хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж, санал солилцон нэг мөр ойлголтод хүрч зөвлөгөөнөөс гарсан санал, хүсэлтийг нэгтгэх шийдвэр гаргажээ.
Зөвлөгөөний дараа Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Бат-Өлзий “Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагааны төрөл болох байцаалтын ойлголт, зорилго, асуултын хэлбэрүүд” сэдвээр, хяналтын прокурор Ч.Энхжаргал “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ял эдлүүлэх ажиллагаанд тавих Цагдаагийн байгууллагын хяналт” сэдвээр тус тус сургалт явуулсан байна.
эх сурвалж:Үндэстэн.мн
URL: