Хурандаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

УМБГ-ын дарга хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, дэд дарга Н.Ариунболд, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Н.Аадарсүх,  Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Snapshot_2015-03-03_110825

Тодруулбал, цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан дээрх нэр бүхий хүмүүсийг АТГ-т  эрүүргийн хуулийн 263.2 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр,  Тагнуулын ерөнхий газарт Эрүүгийн хуулийн  82 дугаар зүйл буюу Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн үндэслэлээр АТГ, ТЕГ шалгаж эхэлсэн юм.

Түүнчлэн, тэднийг   дутагдал гаргасан хэмээн үзэж ажлаас нь чөлөөлж, цолыг нь хураасан байдаг.

эх сурвалж:Шууд.мн


URL:

Сэтгэгдэл бичих