Эмма Уотсон мөрөөдлийнхөө эрийг зарлалаа
Британийн 24 настай жүжигчин Эмма Уотсон саяхны нэг өдөр цахим сүлжээн дэх өөрийн хуудсан дээр Америкийн жүжигчин Стив Кэреллд хандсан нэлээн илэн далангуй захидлыг бичжээ. Хүйсийн эрх тэгш байдлын төлөөх тэмцэлд нь дэмжлэг үзүүлж байгаагийнх нь төлөө тэрбээр жүжигчин эрд талархлаа илэрхийлсэн байна.
Америкийн 52 настай хошин шогийн жүжигчин Стив Кэрелл “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Уотсоны үүсгэн байгуулалцсан эмэгтэйчүүдийн эрхийн төлөө HeForShe компанийн бичвэр бүхий запонктай ирсэн билээ. Ийм аргаар Стив эрчүүд болон эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэж байгаа жүжигчин бүсгүйг дэмжсэн юм.
“Харри Поттер” киноны од бүсгүй чухам ийм л эрэгтэйтэй гэрлэхийг хүсдэг гэдгээ өгүүлээд Стивын үйлдлийг биширч байгаагаа бичжээ. “Та үнэхээр гайхалтай хүн. Би танд хайртай, таниар бахархдаг, баярлалаа танд” гэж Эмма бичсэн аж.
Эх сурвалж: Wikimon.mn
URL: