Эксээ эргүүлэн авчрах зурхай
Та хуучин амрагтаа маш их хайртай. Гэсэн ч харамсалтай нь хэн нэгнийх нь буруугаас болоод та хоёр харилцаагаа тасалчихжээ. Зүрх тань яаж шархиран өвдөж, түүнийг үгүйлэн санаж байгааг ойлгож байна. Хэрэв та түүнийг амьдралынхаа цорын ганц эр хүнээр сонгосон бол хайрынхаа төлөө зүгээр суулгүй, ямар нэг юм хийх хэрэгтэй.
Хонь
Хонины ордны эрчүүд их бие даасан, удирдагч араншинтай байдаг.
Тэр үргэлж бүх юмны нэгт байхыг хүсдэг учир хоёр дахь боломжийг олгохдоо бага зэрэг харамч. Гэхдээ тэр таны хувьд одоо ч цорын ганц гэдгийг мэдрэх юм бол боломжгүй юм гэж үгүй. Та эхлээд салахдаа хэлсэн сэтгэл шархлуулмаар үгээ зөөлрүүлэх, зөвөөр ойлгуулах, засч залруулах маягийн зүйл хэлэх хэрэгтэй. Тохирсон үгтэй мэндчилгээний карт өг. Тэд хөгжил хөдөлгөөнд дуртай учраас хамтдаа спортын тоглолт, эсвэл бүжгийн тэмцээн, адал явдалт кино үзэхийг санал болго. Ингэхдээ хамтдаа хөгжилтэй байсан үеэ санаж байна гэж хэлээрэй. Хамгийн гол нь түүний итгэлийг дахин олох явдал гэдгийг мартаж болохгүй. Түүнээс гадна бүх хонины ордны эрчүүд толгойндоо массаж хийлгэх дуртай байдаг.
Үхэр
Үхрийнхэн бол хамгийн зөрүүд хүмүүс. Тэдний сэтгэлийг эргүүлж өөртөө татахын тулд хамгийн чухал нь өөрийгөө уучлуулах хэрэгтэй. Санаачлагыг та өөрөө эхэлж гаргаарай. Ямар нэг бэлэг сэлтэнд мөнгөө үрэх хэрэггүй. Тэдэнд өнгөрсөн явдалд харамсаж буйгаа хэлээд одоо өөрчлөгдсөн гэдгээ харуулаарай. Ер нь нялуунаас шулуун нь дээр. Уйлж, гуйвал тэд улам л танаас холдох болно. Ярилцах газар тань намуухан байгальд байвал зүгээр. Тэдэнд зүгээр л чин үнэнч, шударгаар хандаж буруугаа хүлээгээд өөрийнхөө сэтгэлийг мэдрүүлвэл тэдний зөрүүд зан нь зөөлөрнө.
Ихэр
Ихрийн ордны эрчүүдийг хэзээ ч битгий гуйгаарай. Тэднийг эргүүлж авчрахыг оролдохдоо ч өөрийнхөө үнэлэмжийг алдаж болохгүй. Сэтгэл хөдлөлөө барьж байх хэрэгтэй. Учир нь тэд сэтгэлдээ мэдрэгдсэн юм болгоноо гадагшаа гаргаад байдаг бүсгүйчүүдэд дургүй, харин зүрхнийхээ гүнд бүхнийг хүлээж авдаг хүнд дуртай. Тэд ихэвчлэн харилцаа нь уйтгартай нэг хэвийн болоод эхэлвэл найз бүсгүйгээсээ салахыг хүсдэг. Тиймээс та эргүүлж авчирлаа ч түүнийг гайхшруулж чадахгүй бол нэмэргүй. Ихрийн эрчүүдийг өөртөө дахин дурлуулах нэг арга бол бүрэн өөрчлөгдөж, мөрөөдлийнх нь хүчирхэг эмэгтэй болох. Өөрийнх нь хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлсийг харуулаарай.
Мэлхий
Мэлхийн ордны эрчүүд эмэгтэй хүн шиг л эмзэг улс. Тиймээс тэр гаднаа салалтандаа төдийлөн ач холбогдол өгөөгүй юм шиг харагдаж болох ч, зүрх нь яг л таных шиг хэдэн мянган хэсэг болоод үйрчихсэн байгааг үгүйсгэх аргагүй юм. Түүнд хийсэн үйлдэл хэлсэн үгэндээ гэмшиж байгаагаа мэдрүүлэн чин сэтгэлээсээ уучлал гуй. Бага зэрэг хугацаа орно гэдгийг нуух юун. Зөвхөн та хоёрын хооронд л байдаг байсан тэр сэтгэлийн нандин гүүр, холбоосыг дахин сануулах юм бол түүнд итгэл төрөх болно. Шууд урьдны хэвэндээ орох гэж бүү яар. Эхлээд сайн найз шиг нь хандаж, өөрийгөө одоог хүртэл түүний төлөө санаа тавьдаг хэвээрээ гэдгээ мэдрүүлэх нь тустай.
Арслан
Зарим бүсгүйчүүд хайртай эрээ эргүүлж авчрахын тулд хардуулах аргыг хэрэглэдэг. Хэрэв таны экс арслангийн орд бол энэ аргаас холуур байгаарай. Та түүнтэй байх хугацаандаа эмэгтэй хүний юунд сэтгэл татагддагийг нь тодорхой хэмжээгээр мэдэж авсан л байж таараа. Тэгвэл Арслангийнхныг дахин дурлуулах шилдэг арга бол түүний нүдэнд яг анхных шигээ гялалзах явдал юм. Тэр таниар бахархах учиртай. Мөн тэд магтаалд дуртай. Ер нь Арслангийнхны бардам занг нь тасралтгүй тэжээвэл тэр үүрд таных болно.
Охин
Охины ордны эрчүүд бол энэ дэлхий дээрх хамгийн үнэнч, гайхалтай хамтрагчид. Тэд хүнд дурлахдаа нилээд уддаг. Дахин дурлахдаа бүр ч удах учир та бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэт их сэтгэл хөдлөл харуулж хэрэггүй. Түүний зүрхэнд нь зугуухнаар хүр. Сайн найз шиг нь байж, утсаар ярьж мэнд усыг нь асууж байгаарай. Тэдэнтэй холбоо тасарч болохгүй. Охиныхон үргэлж төгс төгөлдөр рүү тэмүүлж байдаг улс. Тэд найз бүсгүйгээ ч төгс байлгахыг эрмэлзэнэ. Тиймээс та гадаад төрхийн хувьд, биеэ авч явах байдлын хувьд өөгүй байхыг хичээгээрэй.
Жинлүүр
Тэд амархан уйддаг хүмүүс учир үргэлж ноцоож дүрэлзүүлж байх ёстой. Хичнээн шинэлэг эмэгтэй болохоо харуул. Бүжгийн эсвэл загвар өмсөгчийн дугуйланд явж байгаа тухай, эсвэл шинэ сонирхолтой ажилд орсон тухай тань дуулах юм бол тэр таныг буцаад үнэлж эхлэх болно. Учир нь тэр хөгжил дэвшилд дуртай. Мөн Жинлүүрийн эрчүүд өөрийг нь магтаж байгаа эмэгтэйд анхаарлаа хандуулдаг. Тайван, хүчирхэг, бие даасан гэдгээ харуулж ямар нэг дэндүү туйлширсан үйлдлээс хол байх юм бол түүнийг буцааж өөртөө авчрах боломжтой.
Хилэнц
Та түүнийг эргүүлж авчрахын тулд харилцаагаа тоосго тоосгоор нь дахин барих хэрэгтэй. Ингэхийн тулд нилээд их хүч шаардагдах нь ойлгомжтой. Тэр хэтэрхий хартай учраас энэ зангаар нь оролдож хэрэггүй. Хэрэв тэр таныг өөр эртэй учиртай болсныг мэдвэл сэтгэлээ таниас бүр мөсөн салгаж орхино. Хилэнцийнхэнтэй зүгээр л чин сэтгэлээсээ ярилцаад үз. Түүний ямар бодолтой байгааг нь асуу. Тэр нэг шархалсан зүрхээ хоёр дахиа сэвтээх дургүй учир танд дахин итгэдэг болох хүртлээ харилцаагаа сэргээхийг хүсэхгүй. Мөн тэд их болгоомжлонгуй хүмүүс учраас хэн нэгэн хүнд дахин итгэх эсэх нь эргэлзээтэй. Гэвч оролдоод л үзэхийг зөвлөж байна
Нум
Тэдэнд тоо томшгүй олон уучлаарай гэсэн үг, хайрын захиа илгээх нь амжилтыг олохгүй. Ингэх нь тэднийг хүчилж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Эхлээд салалтыг хэвийнээр хүлээж авч байгаа гэдгээ ойлгуул. Тэгээд түүнээс найзууд хэвээрээ үлдэхийг хүс. Нумынхан өөрийгөө хүндэлдэггүй хүмүүст дургүй. Тиймээс юун түрүүнд өөртөө анхаарал халамж тавьж, тэдэнд хэнийг алдсанаа ухаарах боломж олгоорой. Нумын эрчүүд амархан хамраа сөхдөг учир тэднийг хэт их магтаж биеийг нь тоолгох хэрэггүй. Харин өөрийгөө тэдний хувьд ямар чухал хүн байсныг л дахин дахин сануулаарай.
Хумх
Түүнгүйгээр ч цагийг хөгжилтэй өнгөрөөж, сайхан амьдарч байгаа гэдгээ харуулах нь зүйтэй. Дотроо хэцүү байсан ч гаднаа инээж, хичнээн хүчирхэг эмэгтэй болохоо харуул. Ингэх нь тэднийг танд дахин татагдахад нөлөөлнө. Хумхын ордны эрчүүдийг хардуулсан ч болно. Жаахан хатуу тоглоом байхад илүүдэхгүй. Тэд угаас үргэлж шинэ эрч хүчийг эрэлхийлж байдаг хүмүүс учир бага зэргийн донсолгоон сэтгэлийг нь үймрүүлж, ухааруулах болно. Бага зэрэг үл ойшоосон байдлыг сэтгэл татам байдалтай хослуулж чадвал тэднийг эргүүлж авчрахад амархан. Мөн яг л найз шиг нь энгийн бөгөөд чөлөөтэй харьцах хэрэгтэй.
Матар
Тэдэнд бага зэрэг бодох хугацаа олго. Салснаасаа хэсэг хугацааны дараа уулзаж уучлалт гуй. Тэр уучлалтыг хүлээж авахдаа уян хатан гэдгээрээ бусад ордныхноос ялгаатай. Өнгөрснийг бүү сануулаарай. Харин ирээдүйн талаар ярилц. Түүнийг хий хоосон магталгүй, харин өөрөөр нь бахархаж байгаагаа хэл. Тэр өөрт тохиолдсон явдлаа хуваалцах дуртай учир таньгүй байх хэсэг зуурт юу болсноо ярихад нь анхааралтай сонсож яриаг нь дэмж.
Загас
Загасны ордныхон романтик зүйлст дуртай учир зүрхнийх нь утсыг хөдөлгөж чадвал өөртөө эргүүлэн авчрах болно. Тэд сэтгэлийн хөдөлгөөн дээрээ суурьлаж үг үйлдэл хийдэг учир ямар нэг намуухан орчинд өөрийнхөө бодлыг хуваалц, түүнийг ямар их санаж байгаагаа ялдамханаар хэл. Өмнөх маргаан сөргөөнийхөө талаар нээлттэй ярилцаж, өөрийнхөө үнэнч итгэлтэй чанарыг дахин мэдрүүл. Ер нь Загасынхныг уяраах аваас тэр буцаад л хүрээд ирнэ.
URL: