Тамхины цэг хэзээнээс ажиллахыг мэдэх хүн алга

tsegТамхины хяналтын тухай хуулийг баталснаас хойш өнөөдрийг хүртэл хэрэгжихгүйгээр үл барам иргэд дуртай газраа тамхи татсаар байгаа. Уг нь хуулийг хэрэгжүүлээд хоёр жил болсон. Гэвч хуулийн хэрэгжилтийг хянах ямар ч механизм байхгүйг шүүмжлэх хүн олон бий. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын санаачилсан хуулийн төслийг баталсан. Ингэснээр тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах стандарт болон анхааруулах тэмдгийн талаар тусгаж, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин болон нийтийн эдэлбэр газарт тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулахаар болсон байдаг. Тэгвэл сарын өмнөөс хэд хэдэн автобусны буудлын ойролцоо тамхи татах цэгийг байгуулжээ. Тус цэгийг сонирхож үзэхэд тусгай вакуумжуулсан шилэн хорго байв. “Өргөө” кино театр, Бөхийн өргөөний урд талд, Офицер болон Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудал орчим газарт байрлуулжээ. Тус цэгийн хаалгыг татаад үзэхэд бүгд л цоожтой. Хэзээнээс ажиллаж эхлэх талаар мэдэх хүн ч байхгүй байв.

 

С.Ичинхорлоо


URL:

Сэтгэгдэл бичих