Говь-Алтайд хуурамч мөнгөн дэвсгэрт ашиглажээ
Нийслэлд хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн тохиолдлууд бүртгэгдэж байсан бол одоо орон нутагт хүртэл энэ төрлиын гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Тодруулбал сар шинийн үеэр Говь-Алтай аймагт хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн байна. Нийт 60 мянган төгрөгөөр дэлгүүрт гүйлгээ хийсэн тохиолдол гарчээ. Хуурамч мөнгөн дэвсгэртийн дугаар, номер нь ижил төдийгүй нэгийг нь канондсон байжээ.
URL: