Төрсөн эцэг нь хойт эхтэй нь нийлж 4-хөн настай охиноо хөнөөсөн үү?

Өчигдөр оройноос эхлэн олон нийтийн сүлжээ Facebook, twitter болон мэдээллийн сайтуудаар нэгэн аймшигт хэргийн тухай мэдээлэл таран олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэсэн билээ. Дөрөвхөн настай охиныхоо амийг хэрцгийгээр хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар тархсан мэдээллийг та бүхэндээ хүргэе.  Одоохондоо энэ хэргийн талаар хууль хяналтын байгууллагаас албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа юм.

Altansukh Sukh

Талийгаач 4хөн настай жоохон охины аав, хойд ээж нь

10672425_1549999485289485_4146989934399240098_naimaar421696086201502260115-279x200

Миний найз Б.Ө /Б овогтой Ө/ нь 4хөн настай хайрт охиноо 2015 оны 2 сарын 21-нд төрсөн эцэг болон хойт эхийнх нь гарт хэрцгий, бусармаг үйлдлээс болоод алтан амийг нь алдчихлаа.
Охины эцэг болох Т.Ц нь миний найзтай гэрлээд 3,4 жил болж байсан бөгөөд Г.М гэх хүүхэнтэй явалдаж 2 жил гаруй үйлийг нь үзсэн. Тэгээд нөгөө хүүхнийх нь хэл амнаас айж аргагүйн эрхэнд охиноо эцэггүй өсгөх болсон юм.

Гэтэл охиноо авна гээд эцэг нь өнгөрсөн 9 сард хүчээр авч, өсгөхөөр болж аргагүй эрхэнд ээж нь өгч явуулсан бөгөөд хааяа нэг уулзах боломж гардаг байсан юм. Хойт эхтэйгээ амьдардаг нялх балчир охиндоо санаа
зовж хажуу айл, таньж мэдэх хүмүүсээсээ асууж сураглан чих тавин суухаас өөр арга байгаагүй юм.
2 сарын 10-нд охиноо авч 2 хоног өөр дээрээ байлгах боломж олдсон бөгөөд 2 дох хоног дээр эцэг, хойт эх 2 нь утсаар доромжлоод байхаар нь бид шөнийн 3 цагт охиныг нь хүргэж өгсөн юм.

Тэгтэл 2 сарын 17-ны өглөөний 9.00 цагт эцэг Ц нь ээж рүү нь залгаж БЗД-ийн эмнэлэгт охин нь сэхээнд байгааг дуулгасан. Найз маань энэ мэдээг сонсоод юу бодож явсан бол гэхээс зүрх зүсэгдэх шиг болохын. Гэтэл 2 сарын 12-нд охин тархиндаа хүнд гэмтсэн. Цус харвасан, хамаг бие нь хөх няц болсон байдалтай эмнэлэгт уулзсан. Эцэг Ц-с асуухад хэнэгчгүй метр гарантай шатнаас унасан гэсэн тайлбар хийсэн байсан бөгөөд, нөгөө хүүхэн нь ухаан мэдрэлгүй эмчээс нь “би яанаа, эмчээ би яанаа” гэх юм асуугаад байж байсан. Хүмүүс Ц болон эхнэр М руу хашгирч дайрахад эцэг Ц нь нөгөө хүүхнээ хамгаалаад “Хэлээ хүрэх газар маргалдаж, Хөлөө хүрэх газар
явж заргалд юу ч олж долоохгүй” гэх зэргээр доромжлон зогсож байсан юм. Цагдаа нар ирж шинжилгээ хийсэн бөгөөд хүнд зодуулсан болохыг нь тогтоосон.

Бас охиныг нь яаралтай гэмтлийн эмч дуудан үзүүлсэн бөгөөд эмчийн хийсэн тайлбар нь
– Охин чинь яаралтай хагалгаанд орох шаардлагатай, цус харваад 4,5 хоносон, найдвар тун бага, биеийн байдал маш муу байна гэсэн.
Бас өчигдөр эцэг Ц нь гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлсэн, гэхдээ гомдолгүй, хэвтүүлэхгүй гээд өргөдөл бичээд охиноо аваад явсан нь
баталгаатай байна гэсэн тайлбар тавьсан. Муу алуурчин, тэр үед охиноо гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн бол өдийд охин нь сэргэх боломжтой байсан юм.

Тэр өдрөө гэмтэлд аваачиж хагалгаанд оруулсан боловч
нөжирсөн цусны хамт тархи гоожин гарч ирсэн гэж эмч нар нь хэлсэн. Гоожсон тархийг таслан авсан. Ер нь бол салах ёсоо хийсэн дээр, бэлтгэлтэй байгаарай гэсэн. Гэхдээ 5 хоногийн турш тэр хүүхэд тарчлан зовж үхэж чадахгүй байсан. Ухаангүй, хагас нүд нь хараатай, хэл нь жаахан цухуйж хатсан, хамаг бие нь хөх няц арай л дэндүү нүд халтирмаар. Эмчилж байсан эмч нь охиныг бас хүчирхийлүүлсэн байх магадлалтай гэсэн. Хярзан нь урагдалтай байна. Гэхдээ баталгаатай биш гэж байна лээ. Задлангаар тогтоогдоно.

Тэр 2 алуурчдын мэдээлэл гэвэл нийтийн байранд байдаг байсан юм байна лээ. Хоёулаа бөө гэнэ лээ. Охиныг өдөр болгон зодож дарамталдаг байсан бөгөөд, бие ч засуулахгүй, хоол ч өгдөггүй байсан гэж ярих, харсан гэрчүүд олон байгаа юм. Тийм байдалтай байдаг байсныг нь мэдсэн бол… Саажилттай гэсэн ээждээ хүрээд ир, насан туршдаа уучлалт гуйж асарч амьдаръя гэж гутарч суугаа найзыгаа хараад нулимсаа барьж дийлэхгүй байна.

Яаж төрүүлсэн охин нь билээдээ, арай ч дээ 4 настай охиноо алдсан тэр ээжийн сэтгэлийг яахын бэ? Эмнэлэгт сонссон танихгүй хүмүүс хүртэл зэвүүцэж, хорсож, уйлж байгааг харахад үнэхээр сэтгэл өвдөм. Яахаараа ийм юм байж болдог байнаа. Одоо хэрэг нь шалгагдаж байгаа ч нөгөө 2 чинь бие бие рүүгээ чихээд байгаа юм байна лээ. Талийгаачийг задланд оруулсан бөгөөд хариу нь бас удаж гардаг сурагтай. Манай оронд байтугай миний танил дунд ийм юм болно гэж би төсөөлчиж байгаагүй. Ийм хэрэг үйлдсэн новшнуудад цаазаар авах ял ч багадсан гэлтэй. Тэгэхэд манай орон цаазаар авч болдоггүй хуультай.

Үйлийн үрээ эдлээд үхэж байхдаа таарсан яргачингууд. Нэг нэгнээ хайрлахаа больчихсон Монгол юмуу? Нэрийг нь бичээд, зургийг нь оруулаад шившиг болгоод өгье гэж бодсон ч бүрэн шийдэгдээгүй хэргийн
сэжигтэнгүүдийг болдоггүй юм байхаа. Гэхдээ л зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж байгаа.

Ийм юм бичиж та бүхний сэтгэлийг эвгүйцүүлье гэж бодсонгүй, зүгээр л ийм юм байдаг юм байна. Үр хүүхдээ үүнээс хойш хайрлаж хамгаалъя, анхааралтай байцгаая гэдэг үүднээс сануулга болгон хүргэж байна. Миний
хамгийн их айж байгаа зүйл бол бэл бэнчин муутай, хамаатан садангүй найзыг маань дээрэлхэж муу адгийн новшнууд суларчих вий дээ л гэж бодохын. Ийм хүмүүстэй мөр зэрэгцэн амьдарна гэдэгтээ хэзээ ч
эвлэрэхгүй учраас эцсээ хүртэл тэмцэнэ. Бяцхан охиноо гүнээ хүндэтгэсэн ээж Ө болон Э.М.А 3-н эгч нь…..

УМ МАНИ БАД МЭ ХУМ

Одоогийн хуулийн байж байгаа царайгаар ялгүй өнгөрөх магадлал өндөр учир цааш нь сайн тарааж өгнө үү.


URL:

Нэр: llll3 Огноо: 26 February 2015

Муу адгууснаас дор амьтадыг олны нүдэн дээр залхаан цээрлүүл мал хүртэл энэ 2 оос ухаантай байж мэднэ шүү

Нэр: Зочин Огноо: 26 February 2015

ум ма ни бад мэ хум ум ма ни бад мэ хум ум ма ни бад мэ хум ум ма ни бад мэ хум ум ма ни бад мэ хум ум ма ни бад мэ хум ум ма ни бад мэ хум ум ма ни бад мэ хум,

Нэр: mmmm Огноо: 26 February 2015

burhan
shiitgeh blgvidee

Нэр: монгол эх Огноо: 26 February 2015

эвий дээ хөөрхий ийм болтол нь тамлачих гэж харахад л уйлмаар болж байна. Тэр 2 эр эм яргачдыг алах ч багадна. Хийсэнээ сэрүүн байхдаа нүдэндээ хардаг, унтахдаа хар дардаг, үхэхдээ сүнс нь зовохоор тийм шийтгэл байдаг бол тэрийг л өгч, өөрсдийг нь амьдын тамд унагамаар байна даа. Тэр алуурчинг эцэг нь гэж хэлэх ч хэрэггүй новш байна

Нэр: . Огноо: 26 February 2015

Tsaaziin yaliig sergeej iim oodgui nowshnuudad yaliin deed hemjee ogwol taarna

Нэр: Болдбаатар Огноо: 27 February 2015

Монголд ийм новшнууд багагїй бий бєгсний бузартай амьд хїїрїїдийг тїмэнд жигштэл нь тараа

Нэр: зочин Огноо: 27 February 2015

наад 2 чинь цагдаагийн байгууллагад ажилладаг бол худлаа хариу гаргуулах байх Төрсөн эцгийг засаад дараа нь цаазлавал таарна тэр хойд эх нь нялх хүүхэд харч байхад юу хийж байсан гичий вэ цугт нь яг тэгж 5 хоног тамлавал таарна

Нэр: зочин Огноо: 27 February 2015

хүүхэд үхэх гээд амь тэмцээд зовж байхад арай ч дээ тарчилган албал таарна 2 новшийг

Нэр: иргэн Огноо: 27 February 2015

Ийм адгийн зандалчдыг адилхан тамлаж алах хэрэгтэй ш дээ. Тэр муу хойд эх гээд байгаа нь эмэгтэй хүн мөн үү. Шулмас юм даа. Зандалчин эцэгтэй нь нийлж нялх охиныг тамлаж байдаг. Хүн хогнууд юм даа. Хүнээс ийм үйлдэл гарах уу. Нялх үрээ ийм болгож байдаг. Эд нарыг цаазлах хэрэгтэй ш дээ. Манайд цаазын ял байх ёстой. Одоо цаазын ялгүй болсон гээд бүр их давардаг болж. Энэ ерөнхийлөгч гэдэг хүн юу хийгээд байдаг юм бэ. Манай монголчууд бид ч гэсэндээ ийм хүнийг сонгож гаргаж л байдаг. Хэлэх үг ч алга.

Нэр: зочин Огноо: 19 March 2015

тийм шүү зэрлэг араатан адгуусаас дор адгийн 2 амьтад юм даа адгуус амьтад хэдий хэрцгий ч үр төлдөө дэндүү зөөлөн байдаг байхаа Хөөе адгийн 2 амьтадаа та 2т амьд явах эрх байна аа та 2 тамаас гарах цаггүй тарчлан зовлон болнооо
энэ муу 2ыг олон нийт эгдүүцэн зэвүүцэж байна

Сэтгэгдэл бичих