Өрхийн эмнэлгүүдийг шинжилгээний аппараттай болгоход 130 саяыг зарцуулна

2-25-9h_700x700

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, нийслэлийн 2015 оны төсвийн тодотголын төслийг урьдчилан хэлэлцсэн байна.  Нийслэлийн нийгмийн хөгжлийн салбарын хүрээнд эмнэлгүүдэд хүүхдийн тасаг шинээр байгуулах, одоо ажиллаж байгаа тасгийг өргөтгөн эмчилгээ, тоног төхөөрөмжөөр хангахад 2.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөлөө.  Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци хооронд байгуулсан гэрээний дагуу нийслэлийн 140 өрхийн эмнэлэгт хандивласан  шээсний шинжилгээний зөөврийн аппаратыг оруулж ирэх татварын зардалд 130 сая төгрөг, Бага сургууль, цэцэрлэгийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд 3.8 тэрбум төгрөг төсөлд тусгажээ. Нийслэлийн 2015 оны төсөвт Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгоход 2,9 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан бол төсвийн өөрчлөлтийн төсөлд хоёр тэрбум төгрөг нэмэхээр санал оруулсан байна. Бичил бизнесийг дэмжих зээлийг хэрэгжүүлэхэд 2014-2015 он дамжин 6,7 тэрбум төгрөг зарцуулах бол тодотголоор 7,5 тэрбум төгрөг нэмж тусгахаар төлөвлөжээ. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ боловсруулахад гурван тэрбум төгрөг, ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод тарихад 500 сая төгрөг нэмж тусгажээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих