Ч.Чимэдсүрэн: Надад хоёр үнэмлэх байгаа та нар яах юм
Энэ сарын 8-ны өдөр МАХН-ын хурган дарга, Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн цагдаагийн алба хаагчдад “томорч” байгаа бичлэг олон нийтийн дүргүйцлийг хүргээд байна.
Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын фейсбүүк хуудсанд тэмдэглэснээр “2015.02.08-ны өдөр Замын цагдаагийн алба хаагч тус автомашины тусгай дуут дохио ашиглах зөвшөөрөлтөй эсэхийг шалгахаар зогсоосон боловч тус автомашины жолооч нь хүчингүй үнэмлэхтэй явж байсан байна. Тэр үед хүчинтэй үнэмлэхээ үзүүлэхийг шаардахад 2 дахь үнэмлэхийг гаргаж ирсэн.
Хүчингүй үнэмлэхийг хурааж авах гэтэл тус жолооч өгөхгүй гэж маргалдаж хэл амаар доромжилж, тээврийн хэрэгслээрээ түрж, улмаар хажууд нь сууж явсан зорчигч бууж ирээд надад ч гэсэн 2 үнэмлэх байгаа, та нар яадаг юм бэ, хэмээн маргаан үүссэн байна. Одоогоор албаны шалгалт явагдаж байна” гэжээ.
Тодруулбал, тухайн машин дуут дохио ашиглах зөвшөөрөлтөй эсэхийг шалгахаар зогсоосон боловч тус автомашины жолооч нь хүчингүй үнэмлэхтэй явж байсан юм. Тэр үед хүчинтэй үнэмлэхээ үзүүлэхийг шаардахад хоёрдахь үнэмлэхийг гаргаж ирсэн. Хүчингүй үнэмлэхийг хурааж авах гэтэл тус жолооч өгөхгүй гэж маргалдаж хэл амаар доромжилж, тээврийн хэрэгслээрээ түрсэн. Улмаар хажууд нь сууж явсан зорчигч /Ч.Чимэдсүрэн/ бууж ирээд надад ч гэсэн 2 үнэмлэх байгаа. Та нар яадаг юм бэ гэж маргаан үүсгэсэн аж.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ Баагий нартай адилхан шантаачилж мөнгө, эрх мэдэл олж авах хүмүүстэй хамтарч ажиллана.
Цагдаагийн эрхэнд халдчихсан байна ш дээ. Баривчлах хэрэгтэй.
teneg novshnuud
Гөлгөн дарга