Япон улсыг сэргээхэд 10 жил, 23 их наяд иен шаардагдана
Японы эрх баригчид байгалийн сүйрэлд автсан бүсүүдээ сэргээх 10 жилийн төлөвлөгөө боловсруулаад байна. Энэ тухай баасан гаригт японы Jiji агентлаг мэдээлжээ. Бүс нутгуудыг сэргээхэд ЗГ 23 их наяд иен /291 тэрбум доллар/ зарцуулахад бэлэн байна. Агентлагийн мэдээлж буйгаар ойрын таван жилд 19 их наяд иенийг мужуудын анхан шатны сэргээн мандалтанд зарцуулах гэнэ. Эдгээр мөнгөний ихэнхи хэсэг буюу 10-12 их наяд иен нь хог новшийг зайлуулахад болон зам сэргээхэд зориулагдах юм. Түүнчлэн эрх баригчид сэргээн засварлах томоохон ажлуудыг зохион явуулах гэж байна. Тэд хотын оршин суугчдыг тэнгисээс хол зайтай илүү өндөр газар нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэж байна.
URL: