Хамгийн олон нэр дэвшсэн ч үргэлж хоосон буцдаг Леонардо Ди Каприо

63317

Дэлгэцийн шилдэг бүтээлүүд болон шилдэг жүжигчдийг тодруулах 87 дахь удаагийн Оскарын наадам өчигдөр болж өнгөрсөн. Оскарын наадмын ёслолд нэр дэвших дэлгэцийн бүтээлүүд болон жүжигчин, найруулагчдыг өнгөрсөн 1 дүгээр сарын 15-нд зарласан билээ. 24 төрөлд нэр дэвшсэн шилдэг бүтээлүүдийг тодруулж, алдарт Оскар шагналыг гардуулах энэ удаагийн наадмыг Америкийн жүжигчин Нэйл Патрик Харрис хөтлөх болсон. Тус наадамд америкийн алдарт жүжигчин Леонардо Ди Каприо хамгийн олон удаа нэр дэвшсэн ч жил бүрийн уг наадмаас гар хоосон буцдаг. Энэ жилийн Оскарын наадмаас түүнийг шилдэг эрэгтэй жүуигчний шагналыг авна хэмээн олон ч хүмүүс итгэж найдаж байсан нь талаар боллоо. Леонардо Ди Каприогийн тоглосон олон сайхан киног дурдахад “Ромео Жулетта”,”Титаник”, “Нью-Йоркийн дээрэмчин”, Чаддагийн бол намайг барь”, ”Авиатор” зэрэг цөөнгүй киног дурьдаж болох юм.

Ди Каприо Жордан Белфортын дүрийг өөрийнхөө бүтээсэн хамгийн шилдэг дүр гэж үздэг байна. Тэрбээр Оскарын шагнал гардуулах ёслолын дараа өгсөн ярилцлагадаа “Би Уолл стрийтийн чоно” кинондоо хайртай. Дүрдээ ч гэсэн хайртай. Би уг нь энэ дүрээрээ Оскар авна гэж хүлээж байсан” хэмээжээ. Түүнийг Оскар аваагүйд олон мянган фэн нь дургүйцэж твиттер хуудсаар түүний бүтээсэн дүрүүдийг нэгтгэж эвлүүлсэн зураг тарах болжээ. Энэ жилийн наадамд Леонардо Ди Каприо нэр дэвшээгүй бай


URL:

Сэтгэгдэл бичих