Давс даралтад нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд няцаажээ

1b4odmnpipij9ofpac6lbe3rd7_1Давс хортой, хүний даралтад сөргөөр нөлөөлдөг гэж эмч нар байнга хэлж байдаг. Давс нь даралт ихсэхтэй холбоотой гэж мэргэжилтнүүд ч анхааруулдаг.

Давсны хэрэглээ болон даралтны хооронд шууд холбоо байхгүй гэдгийг шинэ туршилт харуулжээ. Тийнхүү давс нь даралт ихсэхэд онцын нөлөө үзүүлдэггүй байна. Дэлхийд хамгийн түгээмэл энэ өвчнөөс сэргийлэхийн тулд давс хэрэглэхээс татгалзахыг эмч нар зөвлөдөг байсан юм.

Судалгааны явцад эрдэмтэд Францын 8670 сайн дурын хүний тухай мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд, давсыг даралт ихсэх өвчний гол шалтгаан хэмээн үзэж болохгүй гэж үзсэн байна. Даралт ихтэй хүмүүсийн хоол хүнсэнд давс эрүүл хүний хоол хүнснийхээс их байгаагүйг шинжээчид илрүүлжээ.

Харин даралт ихсэхэд согтууруулах ундаа, жин, нас нөлөөлдөг болж таарчээ. Үүнээс гадна, хэрвээ хүн хүнсэндээ ногоо, жимс жимсгэнэ, хэрэглэж, түүнчилэн биеийн ачааллыг нэмэгдүүлвэл, даралт буурдаг байна. Хэрвээ хүн илүүдэл жингээ хасвал даралт бас буурдаг аж.

Биеийн жингийн их индекстэй хүмүүсийн дээд даралт их байсныг судалгаа харуулжээ. Согтууруулах ундаа хэрэглэх нь даралтад бас нөлөөлж байсан байна. Харин давс нь дээд даралттай огт холбоогүй байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих