Шилдэг онигооны түүвэр

zaluu_54e3101f664b2_1Аав нь хүүхдээ унтуулахаар очив. Хэсэг хугацааны дараа эхнэр нь хүүхдийн өрөө рүү шагайж:
– Яасан, унтчихсан уу?
– Тэглээ… аав унтчихлаа…

***
Хоёр найзыгаа зодолдохыг хараад залхсан залуу
– Одоо та 2 зодолдохоо боль! Би 2 гар буу аваад ирлээ…

***

Хэрэгтэн та эхнэрийгээ хардсанаас болж цонхоороо хөргөгч авч чулуудан доороо явж байсан хүнийг бэртээсэн байна. Одоо хохирогчоос мэдүүлэг авна гэхэд хохирогч: -Намайг хөргөгчин дотор сууж байтал…

***

Би чамд ухаанаа алдтал дурласан                                                                                                                                                                    

-Болиорой, чи угаасаа л ухаан муутай байсан, надтай ямар ч хамаагүй шүү!

***

Нэг гуйлгачин өдөр бүр бурханы хөшөөний өмнө суугаад:

- Бурхан минь, намайг сугалаанд хожуулж өгөөч, гуйя, гуйя… гээд л залбирдаг байжээ. Нэг сар, хоёр сар… нэг жил… болжээ.

Тэгсэн нөгөө хөшөө тэссэнгүй нэг өдөр дуугарч байна гэнэ:

- Гуйя хүү минь, гуйж байна, эхлээд сугалаагаа авчих л даа…

***

Шинэ цэрэг төмс арилгах даалгавар авчээ. – Түрүүч ээ. Манай армид төмс арилгадаг машин байхгүй юм уу? – Байлгүй яахав. Та өөрөө хамгийн сүүлчийн загвар нь.
***

Загасанд явахгүй юм уу?
– Yгүй
– Яагаад?
– Зурхайд “өнөөдөр загаснууд их азтай байна” гэсэн байсан…

***

Нэг лам ойд арслантай таарав. Лам залбирна:

-Бурхан минь! Энэ арсланг шашинд итгэдэг болгож хайрлаач.

Арслан хэдэн хормын дараа:

-Бурхан минь, миний идэх хоолны хойдохыг уншиж хайрлаач

-Нөхөр түрүүч, энэ галт тэргийг зогсоо. -Галт тэрэг зогс, нэг хоёр.

***

Нэг байгууллагын дарга дээр нэг жолоочийн эхнэр уйлсаар орж ирэв. – Та энэ жолоочдоо хэлээч. Би олон жил дарлууллаа, доромжлууллаа. Одоо энийг хар гээд эмэгтэй хүний дотуур өмд ширээн дээр нь гаргад хаячихав. Энэ үед хаалга тогшсон тул дарга сандрахдаа хармаалчихав. Орой нь гэртээ амарч, авгай нь өмдийг нь индүүдэж байснаа: – Үгүй чиний минь ухаан санаа зүгээр биз дээ. Яахлаараа миний дотуур өмдийг хармаалаад явж байдаг билээ гэж гэнэ.

***

Дэлхийн оюутнууд өлсгөлөн зарлажээ. хамгийн сүүлд нэг оюутан өлсөж үхэхээр үсэрч үхье гээд 12 давхараас үсэрч гэнэ. тэгээд замдаа өлсөөд үхчихэж гэнэ.

***

Нэг хүн эмч дээр ороод:
-Эмчээ миний толгой эргээд байна. Гэтэл эмч:
-Харж байна. Харж байна.
***

Асуудал гарвал… Миний утасны дугаар байгаа биздээ?
– Байгаа.
– Устгаарай!

***
Шинжилгээ өгөхөөр ирсэн өвчтөн гурвын саваар дүүрэн шээс аваад ирсэнд сувилагч бүсгүй уурлаж:
-Та нэртэйгээр нь ахиад уут дүүрэн баас аваад ирэхгүй дээ гэвэл нөгөөх нь:
-За тэр би бүр мэдээд байсан юм аа, ах нь аваад ирсэн май гэжээ.

***

Эхнэр чинь хөршийнхээ хүүхэнтэй үнсэлцэж байгааг чинь харчихаад юу гэж байна? -Ёстой миний хань харин хаа очиж ганц үг ган хийгээгүй шүү. Харин тэр миний үүдэн хоёр шүд тэртээ тэргүй хорхойтоод авахуулах гэж байсан болохоор бүр хэдэн төгрөг хэмнэсэн юм болсон шүү.

***

Багийн дарга:
– 1 хүн 2 чоно алж ирнэ шүү.
Өвгөн бодсон нь:
– “За 2 чоно нь ч яахав болох биз, Харин 1 хүнийг нь яаж алнаа…

***

Ёоо дахиад Парис явмаар санагдчихлаа
– Чи Парис явж байсан юм уу?
– Үгүй ээ, урьд нь бас Парис явмаар санагдаад байсан юм

***

Ачигч залуу ажилаа хийж байтал нуруу нь татчихав. Эмнэлэгт очтол эмч үзээд:
– Хийж байгаа ажилаа түр орхих хэрэгтэй. Нугас чинь дарагдсан байна.
– Юу гэсэн үг вэ?
– Нэг диск чинь гарчихсан байна. Маргааш рентгенд ирээрэй.
– Тэр нь юу вэ?
– Нэг тийм зурагтаар таныг харна даа.?
Гэртээ хариад залуу захирал руугаа ярина:
– Үхэж байсан ажлыг чинь чөтгөр аваг! Би шоу бизнест хөл тавьсан. Миний нэг диск гарчихсан гэж байна. Тэр бүү хэл маргааш зурагтаар гарна гэж байна заа!
***

Ёоoё хамар загатнаад байх чинь
За архи уух нь дээ, хамар загатнавал архи л уухын дохио доо
– Ёоoё энэ хөлийн ул загатнаад байх чинь
Аан хол явах нь дээ, хөлийн ул загатнавал хол явдаг юм даа
– Ёоoё энэ гарын алга загатнаад байх юм
За олз олох нь дээ гарын алга загатнавал олз олдог юм даа
– Ёоoё нуруу загатнаад байх чинь
Чи ямар гайтай юм бэ?! Явж усанд ороочдээ…
***

Энэ гутал хэд вэ?
-300,000
-Ярих уу?
-Ярина
-Яриулдаа

 


URL:

Сэтгэгдэл бичих