Монголын төр нэг л биш ээ

527-14241455233ga357982639201501311206Монголчууд дээр үеэс “Төрийн сүлд минь өршөө” хэмээн цай, сүүнийхээ дээжийг өргөн залбирсаар ирсэн түүхт уламжлалтай ард түмэн. Гэтэл сүүлийн жилүүдэд Монгол төрийн тархлаа жилээс жилд суларч төр бараг эзэнгүй болсон учраас ард түмний төрөө дээдлэх сэтгэл суларсан нь нууц биш. Саяхан нэгэн хэвлэл дээр “Монгол төрийн сүлд” бөхөж байна гэж бичсэн байсан. Би хувь хүний хувьд энд бичсэн зүйлтэй санал нэг байдаг.

Монгол төрийн сүлдний бөхөлт, бүдгэрэлд өнөөдөр төрийн толгойд заларч байгаа Ерөнхийлөгчөөсөө эхлээд сайхан

ярьж ард түмнийхээ тархийг угаахаас өөр олигтой ажил хийдэггүй, алсын хараа, бодлогогүй, хувид бодож олз ашиг хайсан луйварчин, бэртэгчингүүдээс болж байна гэж боддогоо энэ далимд хэлье. Ардчилсан намын зарим увайгүй урвагчид Ц.Элбэгдорж, З.Энхболд нарынхаа ятгалга заавраар Монголын төрөөр тоглов.

Ардын намынхан хэдийгээр Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан ч Ардчилсан намынхан өөрийн намын Ерөнхий сайдаа авч үлдэх бүрэн боломж байсан ч Монголын төрийг хуйвалдааны үүр, наймааны хэрэгсэл болгон дэлхий нийтийн шившиг болголоо.
Монголчууд дээд тэнгэр, хөрст дэлхийгээ шүгэж заяа буянаа дээдэлж ирсэн ард түмэн билээ. Ард түмний дунд хэд хэдэн хүний амьтай нэр нь холбогдсон Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноос хойш Монгол торийн сүлд бүдгэрсээр байна гэж цээрлэн хоорондоо ярилцдагийг Ц.Элбэгдорж өөрөө сонсдог л биз. Гэтэл юу вэ. Хамт тэмцэж. явсан найз нөхрийнхөө амийг хөнөөсөн сэжиглэгдэж одоо ч ард түмний дунд яригдсаар байгаа.
Эцэг, өвгөд маань хойч үедээ “Гишгэсэн мөрөө эргэж харж бай” гэж сургадаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өнгөрснөө бодож, тунгааж урагшаа алсыг харж бай гэсэн сургааль юм. Гэтэл өнөөдөр энэ сургаалийн утга санаа алдагдаж, хэн дуртай нь дэвсэлдэг болсныг төрийн намын Ерөнхий сайдаа огцруулах асуудал хэлэлцэж байсан УИХ-ын чуулган дээр Ардчилсан намын гишүүн Р.Бурмаа батлах шиг боллоо.
Уг нь Р. Бурмаа өнгөрсөн түүхийг монголчууд тэр тусмаа Чингэлтэй дүүргийнхэн бүр ч илүү сайн мэднэ. Чингэлтэй дүүрэгт болж байсан хэсгийн даргаас эхлээд бүх л сонгуульд нэрээ дэвшүүлж ялагдмагцаа манай намынхан намайг хуйвалдаж унагаалаа гэж зарга хийж явдаг гайхал Р.Бурмааг 2012 оны сонгуулиар, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэнчлэн Н.Алтанхуяг даргынхаа юунд нь хавчуулагдсаныг мэдэхгүй ч энэ хүний дэмээр УИХ-ын гишүүн болсон нь үнэн.
Гэтэл ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр өөд нь татаж гаргаж ирсэн намынхаа даргын эсрэг хэрхэн авирлаж байсныг хараад ой гутаж сууснаа нуугаад яах вэ.
Д.Бямбаа /Монголын нэгдсэн хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн, бэлтгэл офицер/

URL:

Нэр: Зочин Огноо: 18 February 2015

Ардчилсан намын удирдлагын тогтолцоо биш байнаа. Хэвтээ тогтолцоо гэж төрийн захирах, захирагдах ёсыг алдагдуулдаг сөрөг талтай байна. Мөн аливаа хуулийн хязгаарлалтаар өөрсдийгөө боймлож, хязгаарласан байдагтай холбоотой. Ялангуяа ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалд хэт хутгалдаж байгаатай холбоотой

Сэтгэгдэл бичих