Өмнөговийн охидоос Амазончуудын ДНК илэрснийг баталжээ

155768554e30c703e7cf91 486346154e30c3f119ee21

Сүүлийн 3-4 жил генетикийн судалгаа, дэлхийн хэвлэлийн гол сенсаци нь монгол эр хүний ген буюу тэдний нэрлэснээр Чингисийн супер ген байсан. Монголчуудын эзэлж байсан улс орны эрчүүдийн долоон хувьд буюу 25 сая шахам хүнд байх магадлалтай, удмаа дагадаг хүчирхэг амьдрах чадвартай ген монгол эрчүүд дунд бараг 100 хувь байдгийг Чингисийн ген гэж нэрлэдэг юм байна.

Энэ сенсаци намжиж амжаагүй байхад монгол бүсгүйчүүдийн генийн судалгаа бүр ч илүү шуугиан тарьж Европыг ёстой л шоконд оруулаад эхэлжээ. Үүнийг тайлбарлахын тулд Амозоны тухай цухас дурдая.

МЭӨ таваас хоёрдугаар зуунд Грек, Ромын гүн ухаантан, түүхчид Гередот, Платон, Аристотель нарын баримт түшин бичсэнээр Бага Азид нэгэн өвөрмөц улс байсан ба дан ганц хүүхнүүд амьдардаг бөгөөд тэдний хатан хаан, цэрэг арми, хүн ам нь бүгд хүүхнүүд гэх.

Тэр нь түүхэнд хэнд ч хэзээ ч ялагдаж үзээгүй, хатуу догшин, дайчин эрэмгий, эрх чөлөөтэй бүсгүйчүүдийн домогт улс Амазон ажээ. Жилд нэг хоёр удаа хөрш улсуудыг уулгалан дайрч, эрчүүдийг нь олзолж хэрэглэчихээд алж орхидог, эрэгтэй хүүхэд төрвөл бас устгадаг заншилтай байжээ.

Амозон улсын бүсгүйчүүд хөрш улсын эрчүүдээс хэд дахин эрэлхэг байсан бөгөөд зарим улс орны хаад өндөр хөлс төлөн хувийн бие хамгаалагч болгон авдаг гэх домог ч байдаг юм байна.

Амазончууд нум сум харвахад саад болно гээд баруун хөхөө огтолж авдаг байсан гэх ч домог бий. Македоны агуу их байлдан дагуулагч Александр Балканы хойг Газар дундын тэнгисийн орнууд, Энэтхэгийн хойд хэсэг, Бага Азийг ялагдалгүй эзэлж чадсан ч Амазон улсын хил дээрээс буцсан гэдэг.

Энэ бүхэн домог биш бөгөөд түүхэн үнэн байсныг Европын түүхчид, археологчид тогтоож зарим нэг Амазон бүсгүйн булшийг олж, шарилаас нь дээж авчээ.

Ингээд Европын түүхчид алдарт Амазоны эрэлд гарч Европ, Балканы хойгийн улсуудын бүсгүйчүүдийн ДНК-тай харицуулж үзсэн боловч таараагүй аж. Гэхдээ түүхэнд тэднийг дорно зүг Азийн гүн рүү эрх чөлөөг эрэн одсон гэх баримт байдгийг олжээ.

Харин Германы генетикчид түүхчидтэй судрыг дахин, дахин судалж амазончууд Төв Азид тэр дундаа Монголд нүүж ирсэн байх магадлалтайг тогтоосон байна.

Өнгөрсөн зун Германы төв телевиз, генетикчид, түүхчдийн баг манайд ирж, Монголын говьд амазончууд шиг ганц биеээр амьдралаа авч явдаг бүсгүйчүүд илүү олон байдгийг сонсоод Өмнөговь аймагт очжээ. Илүү цайвар царай, шаргалдуу үстэй охидтой айлуудыг сураглан очсон ба цусны дээж авчээ.

Тэгээд Германы багынхан цусны дээж авсан нөгөө охидын ДНК-г Амазон хатан хааны ДНК-тай харьцуулан үзэхэд 99,99 хувийн магадлалтай тохирчээ.

Шинжилгээний баг бүх аялал судалгааны явцаа Германы төв телевизтэй хамтарч баритат кино болгон баримтжуулсанаа орон даяар цацсан нь генетикийн судалгааны хамгийн сүүлийн үеийн дуулиан тарьсан нээлт болон бүх Европыг гайхуулаад байгаа юм.

Эртний түүхийн омог бардам, эрх чөлөөт амазончуудын удамт монгол бүсгүй өнөөдөр түүх генетикийн тайлагдашгүй нэгэн оньсого, амьд домог болон зогсож буйгаар бид бахархах ёстой буй за.

Эх сурвалж: Bataar.mn


URL:

Нэр: zochin Огноо: 17 February 2015

tsaivar tsaraitai nogoon saaral nudtei huuhnuud bol umnugovid zunduu duu kkkk

Нэр: Хүрэлбат Огноо: 18 February 2015

ҮНЭХЭЭР БАХАРХАЖ БАЙНА. ТУН СОНИН СУДАЛГАА БАЙНА. БИД НЭН ИХ ӨВ СОЁЛОО ХОЙЧ ҮЕДЭЭ ҮНЭН ШУДАРГААР НЬ ӨРТӨӨЛӨӨД ХҮЛЭЭЛГЭЭД ЯВБАЛ МАШ БОГИНО ХУГАЦААНД ХӨГЖЛИЙН МАНЛАЙД ХҮРЭХ НЬ ДАМЖИГГҮЙ. ҮҮНД ШУДАРГА МОНГОЛ ХҮН БОЛГОН ИТГЭЖ БУЙ. ШУДАРГА Л БАЙЦГААЯ Л ДАА. МОНГОЛЫН ЦУСТАЙ ГЭСЭН БОЛГОН ШУНАЛГҮЙ НИЙТЭЭ ДАГАН АМДАРЪЯ Л ДАА, ТЭГЭХ ҮҮ?

Сэтгэгдэл бичих