Баярын өдрүүдэд дүүрэг, өрхийн эмнэлгүүд 10-14 цагийн хооронд ажиллана
Нийслэлийн түргэн тусламжийн төв битүүнээс шинийн таван хүртэл өндөржүүлсэн байдалд ажиллана. Энэ үеэр өдөрт ажиллаж байгаа эмч, автомашины тоог 40 хувиар нэмэгдүүлнэ. Нийслэлийн түргэн тусламжийн төвд ирж байгаа дуудлагын тоо сар шинээр дуудлага өгөх нь ихэсдэг. Жирийн өдрүүдэд 1000 орчим дуудлага ирдэг бол сар шинийн өдрүүдээр 1500, 1600 дуудлага ирдэг байна. Сар шинийн баярын өдрүүдэд эмнэлгийн байгууллагууд хуваарийн дагуу ажиллах аж. Нийслэлийн дүүрэг, өрхийн эмнэлгүүд 10.00-14.00 цагийн хооронд ажиллах хуваарь гарчээ.
URL: