Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
2. Та маш сайн хүн. Бусдад үргэлж сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд мөн зөв зүйл хийхийг эрмэлздэг. Өөрийн үйлдлийг бусдад нөлөөлдөг гэдэгт итгэдэг.
3. Та сэтгэл дотроо шаналдаг. Өнгөрсөнд болсон таагүй зүйлийн нөлөө одоо ч гэсэн үлдсэн. Амар амгаланг хайдаг ч гадаад ертөнцөд өөрийн бараан талаа үзүүлдэггүй. Та олон зүйлийг тэвчих хэрэгтэй байдаг ч бусад хүмүүст мэдэгддэггүй. Гэхдээ өөрт юу тус болохыг сайн мэддэг ба энэ нь таны ирээдүйг гэрэлтүүлдэг.
4. Та гүн ухаанч сэтгэлгээтэй бөгөөд зарим зүйлийг хэтэрхий их эргэцүүлж боддог. Гэхдээ зарим зүйлд эргэлзэж байгаагаа илэрхийлж гаргадаггүй. Амьдралыг эвлүүлдэг тоглоомтой зүйрлэдэг ба эвлүүлж дуусах хүртэл түүний хэсгүүдээр тоглох илүү дуртай. Ямар нэг зүйлийн утга учрыг бүгдийг ойлгож чадахгүй байсан ч хамаагүй гэж боддог.
5. Нууцлаг оньсого мэт хүн. Өөрөө өөрийгөө сайтар ойлгоогүй ч уян хатан бөгөөд сэтгэл санааны байдал ч тогтворгүй. Бусадтай харьцахдаа ажиглах, байдлыг тандах дуртай.
6. Та маш мэдрэмжтэй ба эргэн тойрондоо болж буй үйл явдлыг сайтар мэдэрдэг ба нэг ч зүйлийг мартдаггүй. Орчинтойгоо зохицож сэтгэл санаа тааруу үед ялимгүй зүйл хүртэл танд нөлөөлдөг. Маш амархан инээж, бас амархан уйлдаг. Гэхдээ бусдад өөрийнхөө сул талыг үзүүлдэггүй, харин өөрийнхөө ажигч гярхай чанарыг харуулах дуртай.
7. Та маш эрч хүчтэй ч гярхай биш. Та аливаа зүйлд дуртай ч байсан дургүй ч байсан олон саналтай байдаг. Шийдвэр гаргахдаа хурдан. Гэхдээ бухимдуу зантай.
8. Бусдаас өвөрмөц. Бусдаас өөр сонирхол холби, итгэл үнэмшилтэй. Дүрэм журам, уламжлалд баригддаг үй өөрийнхөөрөө байдаг ба болох юм болдгоороо болог гэсэн бодолтой ханддаг. Өөрт шүүмжлэлтэй ханддаг хүмүүс үү эргэж ч хардаггүй.
9. Зөн совинтой нэгэн. Орчин тойрноо болон бусдыг гүнзгий мэдэрч, харилцаж буй хүнийхээ нүүрний хувирал, дууны өнгөөр олон зүйлийг ойлгож, бусдын худал хэлэхийг мэддэг. Бусдын бодлыг уншиж, бусдад өөрийгөө яаж ойлгогдож байгаагаа ч мэддэг. Бусдыг яаж ашиглахаа сайн мэддэг ч тэр бүр ашиглаад байдаггүй.
URL: