Толгойдоо хутга зоолгосон муурын дуулиан

muurЭнэ сарын 13-нд Севастополь хотын нэгэн мал эмнэлэгт тус хотын оршин суугч “Ногоон” хочтой энэ муурыг авчирчээ. Гал тогооны хутга гавлын ясанд 3 см зоогдсон нь рентген зургаар тодорхой болсон.

Аймшигт түүх Севастополийн ForPost порталд гарснаар муур алдаршив. Энэ тухай сонинд Севастополийн орон гэргүй амьтдын буяны сангийн дарга Наталья Морозова мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Севастопольд бүх юм хувийн хэвшлийнх. Нэгэн орон сууцны оршин суугч Людмила нэгэн муур тэжээж байсан ажээ.

Гэтэл тэр удаа Ногоон нуугдсан газраасаа гарч ирээгүй байна. Сэжигтэй байсан учир тэр муур руу дөхөж очиход толгойд нь хутга зоолттой байсан учир цочирджээ. Гэхдээ муур амьд байжээ.

Людмила хамгийн ойрын мал эмнэлэгт муурыг авчирчээ. Мууранд мэдээ алдуулах тариа хийн тэр дор нь хутгыг сугалж авч. Муурын биеийн байдал сайн байгаа ба цоорсон тархнид нь антибиотик эмчилгээ хийж байгаа ажээ.

“Миний толгойд ёстой багтахгүй байна. Энэ чинь юу вэ? Ямар харгис хэрцгий гэмт хэрэг үйлдэж байна вэ? Бид гэмт этгээдийг хуулийн дагуу шийтгэгдэх болно гэж найдаж байна” Наталья Морозова ярьжээ.

Севастополийн орон гэргүй амьтдын буяны сангийн дарга амьтанд харгис хэрцгий хандсан хэргийн тухай цагдаагийн газар мэдэгдэл бичсэн байна.
М.Баяр

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих