С.Баярцогтын хувь тавилан хаашаа эргэх нь битүүнд шийдэгдэнэ
С.Баярцогт их ууртай байна. Түүнийг мэдээгүй байхад нь найзууд нь гадаадад данс нээснээс болж УИХ-ын дэд даргын суудлаасаа явахад хүрсэн. Харин найз Ч.Сайханбилэг нь Ерөнхий сайд болж ЗГХЭГ-ын дарга болгосон ч бас л огцруулах тухай яриаг ангийн нөхөд нь гаргаад эхэллээ. Гадаадад данс нээлгэхдээ Хятадын Монгол гэж бичүүлсэн нь түүний намтарч арилшгүй “хар толбо”. Тиймээс л олон нийт түүнд дургүй болчихоод байгаа гэж хэлэхэд хэлсдүүлсэн болохгүй биз. Түүний тухай асуудал гарч ирэх болгонд С.Баярцогтыг Хятадын Монгол гэж бичүүлдэг, гадаадад нууц данстай гэх зэргээр хяламхийх хүн олон.
Өнгөрсөн долоо хоногт С.Баярцогтыг огцруулах тухай асуудал Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яригдахад мань хүн их л ууртайгаар нэр бүхий гишүүдийг “Надаас уучлалт гуйгаад, огцруулах саналаа татаад авчихна биз” хэмээн томорно билээ. Л.Цог гишүүн, Ц.Даваасүрэн гишүүн нарыг улс төрд олон жил ажиллачихаад төрийн ажил хэрхэн явдагийг мэдэхгүй юм шиг аяглах нь утгагүй. Та нарын доромжлол хэрээс хэтэрч байна гэж байв. Би нэр төрөө сэргээлгэнэ, шүүхэд хандана” хэмээн сүрдүүлээд ч авсан.
Гэр бүлийн хуулийн фирмд 17,5 тэрбумыг төсөвлөсөн, бас 400 гаруй сая ам.доллар шилжүүлсэн нь өнгөрсөн Засгийн газрын үед шийдэгдсэн асуудал учраас өөрт нь хамаагүй гэнэ. Харин Ц.Даваасүрэн болон түүнийг огцруулахаар оруулж ирж байгаа гишүүд түүнээс арай өөр байр суурьтай байгаа юм. 17,5 тэрбум төгрөгийг гадны хуулийн фирмээс зөвлөгөө авахад зориулж төсвийн тодотголоор оруулж ирсэн гэдгийг огцруулах санал оруулж ирсэн гишүүд онцлон хэлдэг.
Ямартай ч энэ долоо хоногт түүний асуудал шийдэгдэх учиртай. Сандал суудал яригдах болгонд улстөрийн тоглолт хийхийн тулд нам эвслүүд асуудлыг арагш чангааж, жүжиг тоглодог. Энэ жүжиг ч гэсэн энэ долоо хоногт үргэлжилж, хаврын чуулган хүртэл асуудлыг сунжруулж мэдэх л юм.
Шударга ёс эвслийн бүлгийн хувьд байр суурь нь яаж ч эргэж мэдэхээр байгаа. МАН-ынханы хувьд гишүүдийн ихэнх нь С.Баярцогтыг авч үлдэх нь ойлгомжтой. Ямартай ч битүүний өдөр С.Баярцогтын хувь тавилан хаашаа эргэх нь шийдэгдэнэ.
Н.Чинзориг
hunnu.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ хүн 20 мянган хувисгагчаа бодоод суухад л болох зам руугаа ороосой билээ. Олон хөгшдийн нүдийг хорсгосон муу үйлтэн. 17тэрбум төгрөгөөр АНУ-ын гэр бүлийн хоёрыг хөлслөхөөр болсон нь энэ гамин царайлсан этгээд юу ч мэддэггүй бололтой .Үүнийгээ олон янзаар баталлаа. Оюутолгойн 51хувь, Тавантолгойг 100% ард түмэндээ өгч чадна гэж батлаад буй сийрэгхэн толгой Монгол оронд байгаа шүү. МАНАН-тангууд аа.
Bayrtsogtoos gadna zunduu nuxud bga shvv saixanbileg bn elbegdorj bn er n zunduu ex ornixoo tuluu ym xie gsn xvmvsig yj zamig xaax tuxai l bdj suuj bga da