Ж.Дамдин цаазын ялаас мултрах бололтой

БНХАУ-д хоёр жилийн өмнө хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт буруутгагдан баривчлагдаад байсан Ж.Дамдины хэргийг тус улсын дээд шүүх хянаж үзжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр түүний ялыг хөнгөлөх боломжтой болсон аж. Урд хөршид хар тамхи, мансууруулах бодистой холбогдох гэмт хэргийн ял тулгалт маш хатуу байдаг төдийгүй Ж.Дамдин баривчлагдаж, улмаар ялын дээд хэмжээ сонссон билээ. Тэрбээр ганцаараа бус түүний эхнэр Б.Хулан, дүү Б.Билгүүн, бэр С.Оюунзаяа нар эл хэрэгт буруутгагдсан юм.

Тэднийг гэр бүлээрээ Казахстан, БНХАУ-ын хооронд хар тамхи зөөж, борлуулдаг байсныг урд хөршийн хууль хяналтынхан олж тогтоосон байна. Мөн Шинжаан Уйгарын өөртөө засах орны Үрүмчид байх гэрээс нь цагдаа нар 2.5 кг мансууруулах бодисын түүхий эд олж, хөдлөшгүй баримтаар Ж.Дамдин цаазын ял сонсоход хүрчээ. Учир нь тус улсад 0.6 гр хар тамхи биедээ авч явсан тохиолдолд шууд цаазаар авах хуулийн орчин тогтсон байдаг.

Энэ хэргийн дараа манай улсын Гадаад харилцааны яам болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Засгийн газарт хүсэлт гаргасан. Энэ нь манай улсын иргэн Ж.Дамдины цаазаар авах ялын шийдвэрийг хянан үзэж, дээрх ялаас хэлтрүүлж өгөөч гэх хүсэлт байсан юм. Тиймээс   манай   Засгийн   газрын хүсэлтийн дагуу урд хөршийн дээд шатны шуүх хэлзлцэж энэ удаад цаазын ялыг хөнгөвчлөх боломжтой хэмээн үзсэн байна. Дээд шатны шүүхийн шийдвэрээр Монгол Улсын иргэн Ж.Дамдиныг хоёр жилийн хугацаатай хорих ангид ял эдлүүлэх бөгөөд заасан хугацаанд засан хүмүүжих байдлыг нь харгалзан үзэхийн сацуу урьд нь эх орондоо гэмт хэрэгт холбогдож байсан эсэх дээр тулгуурлан цаазын ялыг хэлтрүүлэх боломжтой аж. Ингэснээр тус улсад хар тамхины хэргээр баривчлагдсан манай улсын иргэн анх удаа цаазын ялаас мултрах боломж бүрдэж байгаа тухай холбогдох эх сурвалжууц мэдээлж байна.

МАНАЙ12 ИРГЭН ХОРИГДОЖ БАЙНА

Үүнээс гадна БНХАУ-д манай улсаас хар тамхины хэрэгт холбогдсон 12 иргэн байдаг ажээ. Тэдний дунд хугацаагүй хорих ялаар шийтгүүлсэн нэг\ 15 жилийн ял эдэлж буй гурван хүн байдаг юм байна. Манай улсын засгийн газар тэдгээр иргэнээ эх орондоо буцаан авчрах, ялтан шилжүүлэх гэрээ хэлэлцээр шат, шатны түвшинд хэлэлцэж байсан ч нааштай шийдэгдэж байсан удаагуй. Гэхдээ саяхан Ерөнхий сайд С.Батбод БНХАУ-д айлчлах үеэр тус улсын Засгийн газартай ялтан солилцох гэрээ байгуулсан нь хамгийн том алхам байлаа.

Манай улсын иргэд Дорноговь аймгийн Замын-Үүд, урд хөршийн Эрээн хотын хил дээр хар тамхины хэрэгт орооцолдох магадлал өндөр байдаг.

Түүнчлэн, 2008 онд манай улсын иргэн Л.Байгальмаа хар тамхи зөөвөрлөсөн хэргээр шалгагдаж, мөрдөн байцаалтын явнэп түүний хэргийг нотолсон юм. Үүний дараа тус улсын шүүхээс Л.Байгальмаад бүх насаар нь хорих ял оноосон билээ. Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүх хурлын ажиллагаанаас татгалзсан байдаг. Татгалзах болсон шалтгаанаа хэлний бэрхшээлээс болсон хэмээн тайлбарласан аж. Бээжин дэх эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй Л.Байгальмаагаас гадна дээрх хэрэгт хамтран оролцсон Ё.Оюунчимэг, Ж.Хантуул гэх хүмүүс бий. Эдгээр иргэн Л.Байгальмааг дээрх хэрэгт золиослосон хэмээн эх сурвалжууд тэмдэглэж байсан билээ. Улмаар хүний нутагт, төмөр торны цаана Л.Байгальмаа бүсгүй эрхээ хязгаарлуулж, гэр бүл, эх орноосоо хөндийрсөн гашуун түүхийг бид мартаагүй.

САНААТАЙ БОЛОН САНААНДГҮЙ ХАР ТАМХИ ЗӨӨВӨРЛӨДӨГ ЖИШЭЭ ОЛОН БИЙ

Монголчууд зах зээлд шилжсэнээс хойш хилийн дээс алхаж, наймаа хийн амжиргаагаа залгуулах болсон. Жил ирэх бүр наймаачдын тоо нэмэгдэж, манай улсын иргэд гадаадад асуудалд орооцолдох нь элбэпболжээ. Дээрх бүгд жишээ үүнийг батлах юм. Гэнэн, хар санаагүй манайхан хар тамхины наймаачдын овоо хараанд орсон байдаг гэнэ. Ингээд хилээр гарах үед нь “хүнд өгчихөөрэй” гэж хэлээд учир битүүлэг зүйл атгуулаад яваад өгдөг аж. Урд хөршийн гаалийн шалгалт чанга учир өнөөх зүйлийг нь хар тамхи гэдгийг батлаад, авч явсан этгээдэд хуулийн хариуцдага ногдуулна. Яг үүнтэй адилаар Л.Байгальмаа бүсгүй хэрэгт холбогдсон гэдгээ гэрийнхэн нь эргэж очиход нулимс дуслуулан учирлаж байсан. Тэгэхээр урд хөршийн хатуу хуулийг манайхан гүйцэд мэддэггүй юм гэхэд гадарладаг байх хэрэгтэй. Хэрэв хилээр ямар нэгэн мансууруулах төрлийн геройн, кокэйны төрлийн бодис авч гарахыг завдсан л бол огт авралгүй. Хүн дамжуулчихаарай гэсэн юм, хүний захиас байгаа юм гэж учирлаад ч нэмэргүй. Шууд л хуулийн өмнө хариуцдага хүлээхээс аргагүй байдалд хүрнэ гздгийг хил, гаалиар гарч орж байгаа бүхэн анхаарах цаг иржээ. Тиймээс хар тамхины наймаачдын башир аргад хууртаж, бүхий л амьдралаа торны цаана өнгөрөөх эсвэл харь нутагт ясаа тавих алхмыг та өөрөө хийхгүй байх нь чухал болжээ.


ХЯТАДУУД ХАР ТАМХИНЫ НАЙМААЧИДТАЙ ХАТУУ АРГААР ТЭМЦДЭГ

БНХАУ-д 1999 оны байдлаар жилд 3000 гаруйхүнхартамхи, мансууруулахбодистой холбогдох гэмт хэрэгт орооцолддог байжээ. Улмаар Хятадын Засгийн газар хар тамхины наймаачдын эсрэг чанга хууль баталсан нь эдүгээ тус улсад хар тамхитай холбогдох гэмт хэргийн гаралт эрс багассаныг харуулах юм. Үүнээс гадна2002 онд Гуанжоу, Хэнань, Шинжаан зэрэг томоохон мужуудад мафийг нэвт хэрсэн хар тамхины сүлжээний эсрэг БНХАУ-ын хууль, хүчнийхэн шийдвэртэй хөдөлж байсан аж. Тус улсад хар тамхины хэрэгт холбогдсон тохиолдолд эзэн холбогдогчийг цаазаар   авахаас   гадна,   гэр   бүлийн гишүүдийг нь хэрэгт татах боломжтой  хэмээн хуульчилжээ. Энэ нь ч хар тамхины наймаа эрхлэгчдийн тоог эрс цөөлсөн алхам болжээ.

Ойролцоогоор таван жилийн өмнө жилд дунджаар 6000 гаруй хар тамхитай холбоотой хэрэг зөрчил илэрдэг байсан ч эдүгээ энэ тоо арваас, хорь дахин буурчээ. Тус улсад гадаадын иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хүлээх хариуцлага туйлын өндөр билээ. Зөвхөн Энэтхэг, Непаль, Японоос гэхэд сүүлийн зургаан жилд 200 гаруй иргэн урд хөршид хар тамхины хэргээр саатуулагдсан байна. Тэдний ихэнхэд ялын дээд хэмжээ оноосон бөгөөд зарим нь бүх насаараа ял эдэлж суугаа аж. Дээрх орнуудын жишээнээс гадна ОХУ-ын хэдэн арван иргэн урд хөршид саатуулагдсан байдаг. Энэ бүгдээс үзэхэд хар тамхи нь үндэсний аюулгуй байдалд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй үндэстний амьд явах эрхийг хаан, боогдуулах уршигтай ажээ.

Т.БАТСУГАР

Эх  сурвалж: “Нийгмийн толь” сонин


URL:

Сэтгэгдэл бичих