Нигерид амиа золиослогч эмэгтэй халдлага үйлдлээ

0d83480ab7aa11a5c642d57728732418_L

Нигерийн зүүн хойд нутгийн нэгэн хот дахь хөл хөдөлгөөн ихтэй автобусны буудалд амиа золиослогч эмэгтэй дэлбэрэлт үйлдсэний улмаас долоон хүн амь үрэгджээ.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, энэ халдлага тус улсын Йобе мужийн төв Даматуру хотод болсон аж. Халдлагын улмаас мөн 30 гаруй хүн шархадсан байна.

Халдлага үйлдсэний хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй ч лалын босогчдын “Боко Харам” бүлэглэл тус хотод урьд нь хэд хэдэн удаа халдлага үйлдэж байсан аж.

Өнгөрсөн бямба гарагт “Боко Харам”-ынхан зэргэлдээх Гомбе мужийн төвийг булаан эзлэхийг оролджээ.

Нигерийн арми агаараас цохилт өгсний дүнд тэднийг зогсоож чадсан байна.

“Боко Харам”-ын халдлагын улмаас олон мянган хүн амь үрэгдэж, гурван сая гаруй хүн орон гэрээсээ дүрвэжээ.

Тус бүлэглэлийнхэн бүс нутагт гол аюул заналыг учруулж байна.

Үүний эсрэг хариу арга хэмжээ авахын тулд Нигери, Нигер, Чад болон Камерун гэсэн дөрвөн улс бүс нутгийн цэргийн хамтран хүчин байгуулахаар тохиролцсон юм.

Монцамэ.мн


URL:

Сэтгэгдэл бичих