“Исламын улс” 21 христийн шашинтанг цаазалж бичлэг хийжээ

ea010c2ba303dc08bigХэт даврагч “Исламын улс” бүлэглэл барьцаанд байсан 21 христийн шашинт египетчүүдийг цаазалжээ. Тэд энэхүү харгис үйлдлээ дэлхий нийтэд харуулахаар урьдын адил бичлэг хийж ням гарагт интернэт сүлжээнд тавьсан байна.

Бичлэгт хохирогчдод бүгдэд нь улбар шар өнгийн хувцас өмсүүлсэн байсан бөгөөд тэнгисийн эрэг дээр цаазалж буйг дүрсэлсэн байна. Тэдгээр хүмүүсийг энэ оны эхээр зүүн Ливийн Сирте хотын орчмоос барьцаалсан юм.

Исламын улсынхан бичлэгээ “Христосын үндэстнүүдэд илгээх цусаар тамгалсан мессеж” хэмээн гарчигласан байна. Мөн бичлэгт гарсан эрэгтэй англи хэлээр “энэ бол ислам эмэгтэйг Египетэд христийн тэмцэгчид хөнөөсний өшөө авалт” хэмээн мэдэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих