Б.Обама АНУ-ыг өрийн хямралаас аварлаа, харин ам.доллар бүрхэг байна
Ерөнхийлөгч Барак Обама улс орноо өрийн хямралаас аврахын тулд Бүгд найрамдах намынханд буулт хийхэд бэлэн байна. Удтал хүлээсэн буултаар төрийн зээлийн дээд хэмжээ нэмэгдэх болж, өрийн хямралаас ангижирч, ирэх сарын 2-нд “0″-ээр тэмдэглэгдэхгүй өнгөрөх боломжтой боллоо. Энэ тохиролцоо нь Бүгд найрамдах нам, Ардчилсан намын тус бүр гурван сенатчийн бүрэлдэхүүнтэй “эрхэм зургаа”-гийн санаачилсан саналын үр дүнд гарсан юм.
Ерөнхийлөгчийн засаг захиргаа төрийн зээлийг бууруулах хатуу ширүүн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр “уйларсан” юм. Үүний үр дүнд ойрын 10 жилд төсвийн хомсдол дөрвөн их наяд ам.доллараар багасна. Энд эрүүл мэнд, нийгмийн даатгалын салбаруудын болоод эмнэлгийн тусламжийн төлбөргүй хөтөлбөрийн тухай яригдах аж.
Түүнчлэн, Б.Обамагийн засаг захиргаа батлан хамгаалахын салбарт багтдаг цэргийн зарлагуудыг ирээдүйд хянан үзэж байх болно хэмээн амласан юм. Сүүлийн санаа Пентагонд таалагдахгүй нь мэдээж. Гэхдээ үүнтэй эвлэрэхээс өөр зам үгүй. Тэр тусмаа АНУ-ын Батлан хамгаалахын дэд тэргүүн Уильям Линн өөрийн байгууллагын бүрхэг зургийг үүнээс өмнө ийнхүү дүрсэлж байжээ. Түүний үзэж байснаар Пентагон өөрийн хөрөнгө санхүүгээ бие даан зарцуулдаг боломжоосоо салж, Сангийн яамны хараат байдалд орж магадгүй аж. Эцэст нь “Армагеддон”-ыг тойрох нь.
Хэрэв бүх асуудал төлөвлөсний дагуу явагдвал 2014 онд төрийн зээлийн түвшинг тогтворжуулж болох аж. Гэхдээ хөтөлбөрийн нарийн ширийн зүйлүүд хараахан тодорхой бус байна. Үүнд Бүгд найрамдахчууд энэхүү санааг дэмжихэд бэлэн байна уу, эсвэл яриа, хэлэлцээ нь сунжирах ч юм билүү.
“Өнөөдөр байдал төдийлөн хурцадмал биш ч гэсэн, өсөн нэмэгдэж байгаа төрийн зээл нь Америкийн эдийн засгийн толгойны өвчин болон үлдэх болно” гэж “Дойче банк”-ны судалгааны удирдах газрын тэргүүн Я.Лисоволик тэмдэглэв.
Тэрбээр “АНУ-д болж байгаа зүйл бол юуны түрүүнд тус улсын эдийн засагт хор хөнөөлтэй. Учир нь төрийн өр бол банкны хүүг өсгөж, АНУ-ын иргэдийн болон компаниудын зээлийн өсөлтөд хүргэнэ. Нөгөөтэйгүүр, Бүгд найрамдахчуудын болон Ардчилагчдын энэхүү эсрэг зогсолт нь Америкийн эсрэг тэмцэл болоод байна. Энд имижийн асуудал үүсээд байна. Энэ тухай АНУ-ын засаг захиргааныхан өөрсдөө ярьцгааж байгаа.
Хэрэв АНУ цаашид ам.долларыг дэлхийн нөөцийн валют хэвээр хадгалахаар зорьж байгаа бол ийм маягийн хямралыг дахин гаргаж болохгүй”. Дэлхийн санхүүгийн зах зээлийг барьж байсан “халуун” мэдээж бууна. Гэхдээ ул мөрөө үлдээж, хар сүүдэр нь арилахгүй аж. Шинжээчдийн үзэж буйгаар ам.долларт итгэх итгэл яваандаа унах аж.
Д.Түвшин http://niigmiintoli.mn/
URL: