Г.Уянга гишүүний тал бүрийн авъяас
Улстөрийн тогоонд бол аянга болж чаддаг Г.Уянга гишүүн маань өнгөрсөн хайрын өдрөөр бүх хосууддаа мэндчилгээ илгээж өөрийн эвлэгхэн хоолойныхоо цар хүрээг олон түмэндэж гайхуулаад авлаа. Хүмүүс дууг нь сонсоод Төрийн ордонд бол аянга, дуулахдаа уянга юм хэмээн шивэр авир хийж байгаа ажээ.
Эрхэм гишүүн цахим хуудсандаа “Дурлалт хосууддаа баярын мэнд хүргэж бяцхан бэлэг барья. Үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрөх залуу насандаа дурлаж хайрлаж, шаналж, нойр хугаслаж, догдолж явна гэдэг хамгийн сайхан аз жаргал билээ.
Хэдийгээр харийн, бидний тэмдэглэдэг уламжлалт баяр биш ч гэлээ хайрын баяр тэмдэглэхэд буруутах зүйл үгүй. Хосуудын дурлал үнэнч байж, сайхан монгол гэр бүлүүд улам өнөржиж батжихын ерөөл өргөж, залуустаа Гэгээн хайрын баяр-Валентины өдрийн мэнд хүргэе. Уянгаагаас” гэж бичжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Uneheer gaihaltai…shudarga uneng ni henees aihgui heldeg… Erhem gishuun tand Mongoliin ard tumen urgelj bayarlaj yavdag shuu…Nomtoibayar metiin bolovsrol nimgen huhduuded…helsen tanii ug gashuun buguud unen bsn shuu…
amjilt, ahiad aajil husie… bas unsie kkk
Ямар ч гэсэн өөрийнхөө эхээс заяасан дуу хоолойгоо өргөж байгаа нь олгорхиудаас тэс өөр хүн гэдгийг нотолж байгаад баяр хүргье.эрхэм гишүүн таныг дахин сонгогдоосой, монголын парламентад шударга эмэгтэй дуу хоолой болж байгаад тань талархал илэрхийлье.Идээ бээрийг нь сайн шахаад ил болгоод өгвөл бид бас зүгээр суухгүй тэмцэх л бодолтой байгаа шүү….Танд амэилт хүсье…