Уруулын будгийг хэдийд яаж сонгох вэ
Уруул хүрээлэгч:
Уруул хүрээлэгчийн тусламжтай уруулын хэлбэрийг засаж болно. Контур харандаа уруулын будагтай ижилхэн байх ба бага зэргийн бараан өнгөтэй байж болно.
Зөв хэлбэрийн уруул гаргахын тулд:
- Эхлээд дээд уруулын хамгийн өндөр цэгийг тодорхойлсон уруулын омогын хэлбэрийг гаргана.
- Доод уруулын голд (дээд уруулын харалдаа) уруулын ирмэгээр хамгийн доод цэгийг зураасаар тэмдэглэнэ.
- Таны уруул нимгэн санагдаж байвал бага зэрэг уруулынхаа хүрээнээс гадуур нь хүрээлж болно.
Уруулаа хэрхэн арчлах вэ?
- Хүйтний улиралд гадаа гарахаас өмнө урууландаа өнгөлөгч байнга түрхэж бай. Энэ нь уруул хагарах, хуурайшихаас сэргийлнэ.
- Долоо хоногт нэг удаа сайтар арчилж тэжээл өгөх хэрэгтэй. Тэжээлийн тос, сүүлний өөх түрхэж нэлээд минут байлгаад, дараа нь зөөлөн үстэй шүдний сойзоор, эсвэл хөвөнгөөр арчиж авна.
- Зөгийн бал нь уруулыг хатахаас сэргийлж түүнийг ариутган цэвэрлэдэг. Шөнө унтахдаа урууландаа зөгийн балтай маск тавьж хонуулж болно.
URL: