Монгол Улсад анх удаа Бизнесийн ахисан түвшиний сургууль шинээр байгуулав

10b623a1-9d6d-42ed-babd-eb54a1300f8c

ШУТИС-ийн Удирдах зөвлөл шинэчлэн зохион байгуулагдаж 2015 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдлаа. Тус хурлаар ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийг түшиглүүлэн Бизнесийн ахисан түвшиний сургуулийг шинээр байгуулах шийдвэр гаргасан байна. ШУТИС-ийн Судалгаанд суурилсан их сургууль болох зорилгыг хэрэгжүүлэх, ахисан түвшний хөтөлбөрийг олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх зорилгоор тус сургуулийг Монгол Улсад анх удаа байгуулж байгаа юм байна.

Түүнчлэн ШУТИС-ийн Удирдах зөвлөл тус их сургуулийн захиргааны бүтцийн таван проректорыг дөрөв, таван газар, зургаан албыг нэг газар найман алба болгон өөрчлөн зохион байгуулж, 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр тогтоожээ. Засгийн газраас баримталж буй төсвийн байгууллагын удирдлагын зардал, орон тоог хэмнэх бодлогод нийцүүлэн их сургуулийн захиргааны удирдлага, зохион байгуулалтыг цомхон чадварлаг болгох, дээд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор тус их сургуулийн Ректорын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж, ШУТИС-ийн захиргааны бүтцийг өөрчлөх талаар холбогдох судалгааг хийж санал боловсруулан ШУТИС-ийн Ректорын зөвлөл, Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Удирдах зөвлөлд оруулж батлуулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих