Сирид 20 мянга гаруй гадаадын дайчин байлдаж байна

78787474“Исламын улс” бүлэглэл болон Ирак, Сирийн нутагт үйл ажиллагаа явуулж буй бусад алан хядах байгууллагад гадаад орнуудаас ирсэн нийт 20 мянга гаруй дайчин байлдаж байгаагаас 3400 гаруй нь барууны орнуудаас иржээ. Энэ тухай АНУ-ын Конгрессын Үндэсний аюулгүй байдлын хорооны мэдээллийг “Ассошэйтед Пресс” агентлагаас дамжуулсан байна. Америкийн тагнуулын байгууллагынхны олж тогтоосноор тус улсын 150 гаруй иргэн Сирид очиж байлдах оролдлого хийсний заримыг замд баривчилсан бол нэг хэсэг нь дайны талбарт амь насаа алджээ. АНУ-ын Алан хядах ажиллагаатай тэмцэх үндэсний төвийн мэдээллээс үзэхэд Сирид нийт 90 орчим орноос гаралтай зэвсэгт дайчид байлдаж байгаа гэнэ. Үүнээс гадна Сирид хилийн чинадаас ирж байлдаж буй хүний тоо Афганистан, Пакистан, Йемен, Сомали, Иракт тулалдаж буй гадаадын дайчдын тооноос илт олон аж.

 

Д.Болд


URL:

Сэтгэгдэл бичих