Эвслийн бүлэг Ашигт малтмалын тухай хуулиар завсарлага авлаа

44290ba71f9a3336original
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Хэлэлцүүлгийн шатанд гишүүд нэлээн маргаантай хандаж байсан юм.  Харин энэ үеэр “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ ажлын тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдсэн юм.   Бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ завсарлага авсан шалтгаанаа “Улс орны эрх ашигтай холбоотой асуудлыг сар шинийн өмнө яаран батлах шаардлагагүй. Асуудалд долоо хэмжиж, нэг огтол гэсэн зарчмаар хандаж байгаа учраас завсарлага авч байна” гэлээ.

URL:

Сэтгэгдэл бичих