Өнөөдөр Бобби Кристинагийн амьсгалын аппаратыг салгана
Эмнэлэгт хүргэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл Бобби Кристина ухаан ороогүй бөгөөд 2012 оны 2-р сарын 11-ний энэ өдөр түүний ээж болох Уитни Хьюстон Беверли Хилтон зочид буудлаас дүүрэн устай ваннд живсэн байдалтайгаар олдсон юм.
Хамгийн харамсалтай нь Бобби Кристинагийн амь насыг аврах боломжгүй хэмээн эмч нар гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн байна. The Daily Mail-д мэдээлсэнээр өнөөдөр ээжийнх нь нас барсан өдрөөр түүний амьсгалын аппаратыг салгах болсон гэжээ.
Алдарт дуучин Уитни Хьюстоны шүтэн бишрэгчид болон Бобби Кристинагийн найз нөхөд, Атланта хотын хэдэн мянган иргэд цугларан гар чийдэн, лааны гэрэлд охины амьдралыг аврахын төлөө залбирч байгаа юм.
Цагдаа нар Бобби Кристинагийн ухаан алдсан шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд түүний гэрт нэгжлэг хийхэд мансууруулах төрлийн бодис олдоогүй байна.
URL: