Зүгээр байхад зүгээр байгаарай
Энэ цаг дор Монголчуудыг доромжлон басамжлах нь хэрээс хэтэрлээ. За тэр байгалийн баялагыг хэдхэн улс төрч нэртэй бирдүүдийг хар санаатай харийнхан худалдаж аваад цөлмөж байна энэ тэр гэж том том юм яриад яахав. Бүгд мэдэж байгаа улиг болтлоо ярьж байгаа хэрнээ, доромжлуулсаар байгаа юм чинь. Энгийн хэрнээ өдөр болгон халдсаар байгаад хэвийн үзэгдэл шиг болсон өөрийн нэгэн эрхийн талаар хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь.
Сонгуулын сурталчилгаа шиг ойр ойрхон хаалга нүдээд үнэхээр хэцүү юмаа. Үүд нээхээр хангалтанд тавьж өгсөн юм шиг ижилхэн хар хувцастай адилхан бие жижигтэй царай муутай хоёр юм зогсож байхымаа. Тэгээд айлын үүд хаалга амраалгүй нүдэн нүдэн хүндрүүлээд байгаа учирыг нь лавлавал, “ бид ертөнцийн эзний айлдварыг хүргэх гэж явна” гэж элийрээд үдсэн цаас өгөх юм. Эхэндээ дуугүй хаалгаа хаагаад ордог байлаа. Энэ олонтой давтагдах хийгээд зав муутай байхад уцаар хүрээд “Би тийм юм сонирходоггүй” гэж хэлтэл урдаас “харин сонирхдоггүй хүмүүст л гол нь уншуулах хэрэгтэй юм“ гэдэг байгаа хөгийн муу хүн дүрст чинь. Үхэхээс бусдыг үзэж үхээрээс бусдтай нь нөгцсөн 40 хүрч яваа Монгол эр надад юу унших гэгээрхийг заана гэнээ. Би уур ихтэй ухаан багатай байж болох ч хүн хэмээх оюун ухаант бодигалийн хамгийн эрхэм эрх байж болох итгэл үнэмшил, сүсэг бишрэл, амьдралыг үзэх үзлээ хэн нэгэн гадны гар хөл болсон тархигүй банди нараар заалгах юм гэнээ.
Өлсөж бөөстөж үзээгүй, нэг өдөр гараа цэврүүттэл ажил хийж үзээгүй нусан чавхнууд хүнд зөв амьдрал заана гэнээ. Ёстой хол очиж хуц хонхорт очиж гөлөглө. Нэгэн бодлын энэ тархигүй банди нарыг өрөвдөх ч шиг юмны наадах цаадахыг байтугай энгийн бараан цагааныг ялгахгүй хөөрхий амьтас хэний зараалаар юу хийж болох болохгүйг яаж мэдэх вэ дээ. Ядаж байхад өдөр болгон зурагтаар цагаан гартай цагаан захтай эр эм тархины тураалтангууд их том том улс төр, хөгжлийн гарц, гадны онол монол, олон мянган хувисагч яриад мануусыг хүртэл яаж амьдарч болох болохгүй, бүр хэтрээд юу идэж ууж эдэлж хэрэглэж болох болохгүйг заах санаатай элийрхийг нь үзсээр байгаад өөрсдийгөө бусдад юм айлдах эрхтэй гээд бүр итгэчихсэн яваа биз дээ. Өдөр болгон бидний амьдралд давтагдсаар байгаад энгийн мэт анзаарагдахаа болисон энэ басамжилсан үйлдлийн цаана ямар холын хорон бодол хар үр дагавар байж болохыг санаж сэрдэггүй юмуу Монголчуудаа. Өнөөдөр шашиныг улс төрийн зорилгоор ашиглаж юу хийж болдгийг гэртээ суугаа эмгэн ч шууд хэлж чадна. Үүний тулд заавал өндөр боловсролтой байх албагүй. Ийгл нэртэй шашин сурталчилдаг сувгаар нэг шар толгойтой зүс буруу эр 5-6 насны хэсэг монгол хүүхдүүдтэй цуг нөгөө юмаа дуулж цээжлүүлж байх юм. Үүнийг бид өдөр болгон харсаар байгаад ер тоохоо болисон байна. Бодоход хэн нэгэн хүн магадгүй би ч юмуу зурагтаар хүүхдүүд цуглуулаад мэгзэм, итгэл цээжлүүдээд эсвэл бөөгийн тамлага дуудлага заагаад байвал энэ их мэддэг ухаантнууд бараг барьж иднэ дээ. Хүүхдийн оюун санааг мунхруулж хордуулж байна, барь хори шалга гээд яаж дүвчигнэх болоо. Харах юм сан.
Харийн юм бол баас ч байсан сайхан юм биз дээ. Өдөр болгон оюун санааруугаа сарьж доромжлуулсаар байгаад цөөвөр банхар хоёроо ялгахаа болио юу. Мартаагүй бол Монголчууд жинхэнэ энэ ертөнцийн эзэн нь явах цагтаа тэнгэр шүтлэгтэй, язгуурын бөө мөргөлтэй байсан юм шүү. Ердөө нодниндоо хэдэн ажилчидтайгаа гудамжинд ажил хийлгэж байтал нэг авгай нэг сурагч байрын хүүхэдтэй цуг ирээд нөгөө юмаа яриад” манай цуглаанд оч” гэж айлдаж байна. Бид тэр есүс гэдэгч чинь итгэж сонирхдоггүй гэж хэлтэл мань авгай “тэр бидний гэмийн өмнөөс амиа өгсөн юм” гээд хүү нь миний өмнөөс цэрэгт яваад амиа алдсан эхийн харцаар омогтой ширтэв. Аргаа бараад “би тэр хүнд чинь гэм хийгээгүй ээ” гэж хэлтэл нөгөө авгай бидний мунхаг харанхуйг гайхаж “ тамд унана” гэж айлгаад ширэв татан одов. Хүн гэдэг өөрийн сайн муу үйлийн үрээр бус хэн нэг хэрүүлч авгайн үзэмжээр тамд унадгийг сая мэдэж авлаа.
Бас зун нутагт усаараа явж байхад хөгшчүүл хийгээд нутгын ах дүү нараас билэггүй муухай юм сонслоо. Нэг солонгос пастор дагасан хэдэн цөвүүн цагийн зэвүүн жаалууд энд тэнд овоо нурааж байсныг ярьж байхымаа. Бас Очир хайрхны их овоог нураагаад шүншигийг нь авсан байна гэж дууллаа. Ай бас юу ч гэхэв дээ. Би бусдын шашин шүтлэг итгэл үнэмшлийг доромжлох гэсэнгүй, гэхдээ ер нь эд нар бусдын шүтлэг уламжлалыг үл хүндэлсэн байдлаар хандаж бүдүүлгээр занаж загнаж байхад бид яагаад заавал хүлцэнгүй хандах гэж. Одоо бодохнээ Тамаар айлгах энэ дарамт бүр намайг сурагч байхаас эхэлжээ. Нэг намар сургуулийн хашаанд сууж байтал их гоё жинсэн өмдтэй ганган ах ирээд хажууд суугаад” чи үхээд хаа очихоо мэдэх үү?” гэж асуулаа, амьтай болгон үхдэг гэдгийг гадарлах төдий муу бацаанд томдсон асуулт шүү. Мэдээж чааваас мэдэхгүй гэж хэлсэн дээ. Тэгтэл нөгөө ганган ах ”Чи тамд унана” гээд үүнийг уншиж ойлгоод зөв зам мөрийг дагавал ертөнцийн эзний авралд багтаж болно гээд нэг жижиг ном өгөөд манай цуглааны хаяг гэж нэг цаас хайрлаад явлаа. Ингэж л би тэр өдөр хүн гэдэг хэн нэгний үзэмжээр тамд унаж бас тойрч болдгийг анх мэдсэн юм даа. Манай гэрийг тойроод бурхны шашины хэд хэдэн хийд бий. Лав л миний мэдэхийн байн байн хаалга балбаад цаас тараагаад “манай хийд ийм тийм хурал ном гүрэм засалтай, сонирхохгүй тусмаа очоорой” гэж бүдүүлгээр тулгаж байсан удаа санагдахгүй байна. Хөөрхий муу нэртэй луу данстай бөө нар ч гэсэн танихгүй айл амьтны тух алдуулж үүд балбаад “ийм тийм тахилга тайлга хийх гэж байна очиж оролц, очихгүй сонирхохгүй байгаад үзээрэй тамд унана” гэж хэрэгт хэрэггүй цаас тарааж явахыг үзсэн хүн байна уу. Нөгөө Осхонбаярын хэлдгээр “Сайн бод”.
Бид дөнгөж л сая 3 саяуулаа боллоо. Харь гүрнүүдийн Монголд баримталдаг гол үндсэн бодлогуудын нэг бол хэзээч Монголчуудыг эвтэй нэгдмэл байлгаж болохгүй. Үүний тулд яс үндэс, шашин шүтлэг, жалга довоор нь талцуулах. Өнөөдөр жижиг мэт санагдаж байгаа зүйлийн маргаашын үр дагаварыг таашгүй. Лав л намайг тамаар айлгаад байсан сүрхий улсууд над шиг үзэл бодолтой олон мянган Монголчуудын эсрэг санаатай хийгээд эсвэл өөрийн мэдэлгүйгээр ил далд муу юм хийвэл би л хувьдаа гайхахгүй. Тэр мундаг гэгээрсэн итгэл үнэмшилтэй ухуулагч нарыг исламын орнуудад очиж ухуулгаа хий гэвэл итгэл үнэмшлийнхээ төлөө явж чадах боловуу? Бас манайд казакууд буюу лалын цөөнх бий. Үгүй ядаж л энэ хоёрын хооронд эгзэгтэй цагт шүдэнз зурахыг байг гэх газаргүй. Өдгөө дэлхий дахинд гарч байгаа ихэнх дайн самуун, үхэл үргээн шашин хоорондын мөргөлдөөн зохион байгуулалттайгаар үүсгэн дундаас нь хонжоо олж байгаа хэсэг улс гүрэн хэдэн хүмүүсийн бохир ашиг сонирхол гэдгийг тэнэг хүн ч ойлгоно.
Би уншиж үзээгүй ч гэсэн тэр библи дээр нь “Лал шашинтай улсуудыг гэр оронтой нь бөмбөгдөх хэрэгтэй” бичээгүй л байдаг байлгүй дээ. Эсэргээрээ коран сударт нь “Өөр итгэл үнэмшилтэй, сүсэг бишрэлтэй бүгдийн хоолойг хэрч” гэж заагаагүй л биз. Аливаа юм хэрээс хэтэрвэл тун эвгүй шүү. Хүмүүсийн амьдралын түвшин доройтохын хирээр мухар сүсэг газар авдаг. 19-р зууны эхэн үеийн Монгол орон 500,000 хүрэхтэй үгүйтэй хүн амтай. Идэр насны эрчүүдийн олонхи нь лам болж жанч нөмрөөд яг үнэндээн бол мал муулах, хүүхэн хээлтүүлэх эр ховор болж мөхөлийн ирмэгт байсан нь саяхан. Харин тэр загалмайтны аян дайныг бол бүр яриад ч хэрэггүй. Мухар сүсэгт автсан харанхуй дундад зууны үед наадуул чинь эм сүвтэй болгоноо шулам гэж шатаасаар бүхэл бүтэн мужид хоёрхон эм хүн үлдсэн байсан нь түүхэнд бий. Энэ чигээрээ даамжирвал хэдэн үеийн дараа Агуу Нууц товчоог шинээр зохиож ” Тэмүүжин Халдун хайрхнаа гаран өвдөг сөгдөж ертөнцийн эзэнд мөргөжөө” гэж бичих вий дээ та минь.
Энэ бол зөвхөн хэн нэгний шүтлэг бишрэлийн тухай асуудал биш. Аливаа улс үндэстний зан заншил, хэл соёл, уламжлал, амьдралын хэв маяг, оршин тогнохын үндэс болсон эв нэгдэл, цаашлаад улсын аюулгүй байдал дархлаанд шашин шүтлэг ямар их хувь эзэлдэгийг мунхаг надаар хэлүүлэх юун. Угаасаа манайхан аймаар их мэддийм чинь бүгдийг мэддийм чинь. Тэгээд засаг төрийнхөн минь ээймээр их мэдээд тэр хууль энэ тэрээ шинэчилээд, нарийн зохицуулалт хийгээд адаглаад ард биднийгээ тайван амьдрах, тамд унахгүй байх бололцоог олгож ажаамуу гэж хичээнгүйлэн гуйх хийгээд шаардаж байна. Ямар хаалга нүдэж там ярих болгонд нь уурандаа нүдээд цустай нь холиод байлтай биш. Аягүй бол наад үхээрүүдийг чинь хамгаалах зөндөө олон өмгөөлөгч, хуульч, цагдаа гараад ирэх байлгүй. Яагаад гэвэл би эцэг өвөгдөөс үлдээсэн энэ улсыг өөднө татаж эс чадавч дордуулахгүй үрс хойчдоо үлдээх үүрэгтэй Монгол эр хүний хувьд сэтгэл зовинон бичлээ. Эцэст нь хэлэхэд лав л миний өвөг дээдэс загалмайд залибирч, модонд хадуулсан хүнд мөргөж явсан гэж дуулдаагүй хойшид ч дуулдахгүй биз лав л намайг амидад. Түрүүчийн сонгууль нэртэй луйварын шоуны үеэр өдөр битгий хэл шөнө ч залхтал хаалга нүдээд нөгөө балиар худал хуурамгаа бичсэн цаасаа хавчуулах гээд амар заяа үзүүлэхгүй байх үеэр зарим айл бүр залхаад “Сонголтоо хийсэн, сурталчилгааны хүн бол хаалга бүү тогш” гэж үүдэндээ нааж байсныг сая саналаа.
Тэгээд “Тамд унахаас айдаггүй ээ. Модонд хадуулсан үхдэлд залибардаггүй ээ” гэж томоор бичээд хаалгандаа хаддаг юм билүү. Өөр тайван амьдрахын тулд яах ёстойг минь ухаант түмэн минь хэлж өгөөрэй гэж. Ялангуяа эрхэм ерөнхийлөгчөө та манай улсын хамгийн ухаантай хүний хувьд алтан сайхан сургаалаа хайрла даа гэж…
Сайн ноён хан аймгийн далай чойнхор вангийн хошууны ард Х.Соёмбо
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
САЙХАН СЭТГЭГДЭЛ БАЙНА ТАРХИ УГААСАН МУУ ГАДААДЫН НОВШНУУД МОНГОЛЫГ МОНГОЛООР НЬ ДУУСГАХ ГЭЖ БАЙГАА