Монгол, Хятадын хил орчмоос 7.85 кг алт шижир олджээ
ӨРӨМЧ. /baikalfinans/. Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны нэгэн оршин суугч ойролцоогоор 255 мянган доллароор үнэлэгдэх 7.85 кг шижир алт олжээ.
Хятад, Монголын хилийн бүс орчмын алслагдсан бөглүү нутгийн фермд ажилладаг казах үндэстэн Берек Савут “газарт бараг ил хэвтэж байхад нь” уг алтыг олсон байна. Шижир алт уртаараа 23 см, зузаан нь 8-18 см аж. Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар, шижир алтны 80 хувь нь цэвэр байх тохиолдолд үнэт металлын одоогийн ханшаар уг олдвор 255 мянга орчим долларын үнэд хүрнэ. Савут олдвороо өөртөө дурсгал болгон үлдээж чадах эсэх нь тодорхойгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж:
URL: