Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн мөнгө нэмэгдэнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийгмийн халамжийн болон тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг 10 хувиар нэмэх тогтоол гарлаа. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн доод хэмжээ 126 500 төгрөг, асаргааны тэтгэмжийн доод хэмжээ 58 000 төгрөг болох юм.
Мөн нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчдын 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20,0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230,0 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 195,0 төгрөгөөр тогтоосон байна. Тэтгэврийн болон нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн нэмэгдэл нь 2015 оны 3 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж дээр нэмэгдэж олгогдох юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ингэж нэмснээс нэмээгүй нь дээр, юмны үнэ дагаад дахиад л өснө. Тэнэгүүд өөрсдөө идэхээ багасга. Бид тэр болгон нэм гээд байгаагүй.