Эстоны Ерөнхийлөгч шууд эфирийн үеэр уурлаж, ярилцлагаа таслаад явжээ ВИДЕО

maxresdefaultЭстонд телевизийн хөтлөгч Ерөнхийлөгчийн овгийг буруу дуудсанаас болж төрийн тэргүүнийхээ уурыг хүргэсэн байна.
Хөтлөгч эр төрийн тэргүүн Тоомас Хендрик Ильвесийн нэрийг хоёронтоо буруу хэлжээ. Тэрбээр овог Ильвесээр нь дуудахын оронд хоёр дахь нэр болох Хендрикээр нь нэрлэж будилсан байна. Яг энэ үеэр тэрбээр ОХУ-ын Эстонд үзүүлж болзошгүй аюулын талаар хэцүү асуулт тавьж байжээ.
Ерөнхийлөгчийн хувьд энэ сэдвээр ярих нь чухал байсан ч өөрийгөө үнэлэх үнэлэмж нь дийлж, нэрийг нь буруу хэлсний төлөө шууд эфирийг хаяж оджээ. Тэрбээр нүдний шилээ тайлж, амандаа бувтнаж, хөтлөгчөөс нэрийг нь зөв хэлэхийг гуйж байлаа.
Энэ явдлаас болж хөтлөгч яаралтай завсарлага авч, цаг агаар гаргахад хүрсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих