ХАЛААСНЫ ХУЛГАЙ ихэсч байна
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүн амын төвлөрөл ихтэй худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа юм. Амралтын өдрүүдэд алба хаагчид Нарантуул худалдааны төв дээр эрчимжүүлсэн арга хэмжээ авч тус төвийн цагдаагийн хэлтсийн судалгаанд байдаг 16-н хүнийг хүний хөдөлгөөн ихэсдэг 12-18-н цагийн хооронд түр саатуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогийн байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг байнга үйлддэг 8-н эрэгтэй, 8-н эмэгтэйг баярын өдөр өнгөртөл саатуулах юм.
Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ явагдаж байгаатай холбогдуулан хүний хөдөлгөөн ихтэй томоохон худалдааны төвүүд, олон нийтийн тээврийн хэрэгсэл болон үзэсгэлэн худалдаагаар их хэмжээний бэлэн мөнгөтэй явахдаа та бүхэн сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
URL: