Манай ширэн бээлийтнүүд багаараа тэргүүллээ
Улсын аваргаа тодруулсны дараа боксчид 2015 оны олон улсын анхны тэмцээндээ оролцлоо, Энэ нь Унгар улсад болсон “А” зэрэглэлийн уламжлалт тэмцээн юм. Манай улсаас Д.Батсүрэнгээр удирдуулсан найман тамирчин рингэнд гарч зургаа нь мөдалийн тавцанд зогссон байна. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү, Б.Түвшинбат, Б.Чинзориг нар алтан медаль хүртсэн бол Г.Ган-Эрдэнэ мөнгө, Ж.Нурлан, Б.Эрдэнэбаяр нар хүрэл медаль хүртжээ.
Уг тэмцээнд Монголын боксчид багаараа түрүүлж, олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү шилдгийн шилдэг боксчны шагнал авсан байна. Үүнээс гадна Кыргизстанд болсон олон улсын тэмцээнд манай улсаас дөрвөн боксчин оролцож гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ. Боксчид өнөөдөр эх орондоо ирнэ.
URL: