Монголын улс төр дэхь Майли Сайрус
Ард олны итгэлийг хүлээж, улс үндэстний ирээдүйг жолоодохоор төрийн суудалд сонгогдсоны хувьд УИХ-ын гишүүн хүн ёс зүйн өндөр хэм хэмжээ, наад захын соёл, мэдлэг боловсролтой байх учиртай. Нэн ялангуяа эмэгтэй улс төрчдийн хувьд ёс зүйн асуудал нэн тэргүүний бодох асуудал.
Гэтэл улс төрчийн байр суурь, үнэлэмжээ алдаад одоогийн байр сууриа холливудын ододтой андуурав уу гэлтэй ичмээр үйлдлүүд эмэгтэй улс төрчөөс харагдах боллоо.
Гадны улс төрчид үзэл баримтлалын зөрүүтэй бодлогоос үүдэн гар зөрүүлсэн тохиолдлууд гардгаас биш төрийн хуулиасаа дээгүүр алхаж, парламентийн ордондоо гуя хасаа гялтагануулан ирэх, өлссөн ард иргэддээ баян тансагаа гайхуулан бенз машинтайгаараа томорсон ёс бус үйлдлүүд гарч байсныг сонсож байсангүй.
Өөрийнх нь толгойлдог эмийн сангийн эмчид буруу эм бичиж хүүхдүүд хордуулна, өөрөө танхим доторх эрэгтэй гишүүд рүү “но”-той мэссэж нисгэж хайрын романс үүсгэнэ. Адаг туулай агнасан зургаа цахимаар цацаж туулайнд хайртай эх, хүүхдүүдийг айлгаад амжлаа.
Тамхи татах цэгийг нь ч зааж өгөхгүйгээр тэр тамхины хууль санаачилсан. Мэдээж түүхий хууль нь хэрэгжээгүй. Гэтэл архи зарах дэлгүүрүүдийг боомилж архийг шагийн хэлбэрт оруулах хуулийг тэр мөн санаачилсан. Тэр хууль мөн л хэрэгжихгүй нь тодорхой болов.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Mongolian Maily Surys gej zuh heljee. hehe