Владимир Кличко Америкийн Брайнт Женнингсийн эсрэг тулалдана

7711111111111111177777777Украйны шилдэг боксчин Владимир Кличко бүсээ хамгаалах тулаанаа хийх гэж байна. Тэрээр ирэх 4-р сард Америкийн боксчин Брайнт Женнингс-тэй тулалдах юм. Дэлхийн аварга Владимир Кличко 4-р сарын 25-нд бүсээ хамгаалах тулаанаа карерийнхаа турш ялагдал гэгчийг амсаагүй яваа Америкийн Брендан Жэнингстэй хийх гэж байна. 2 боксчин өчигдөр Нью Иорк хотын медисон скуар гарденд хэвлэлийн хуралд оролцлоо. Одоо 38 настай дүү Кличко IBF, IBO, WBA, WBO болон Ринг сэтгүүлин хүнд жингийн аваргын бүсийг эзэмшдэг. Тэрээр эдгээр бүх аваргын бүсээ хамгаалахын төлөө Брайнт Жэннингсийн эсрэг рингэнд гарнаа. Владимир Кличко Украйны боксчин ,Би энэ тулаанд маш их хүч зарж, гол анхаарлаа хандуулна гэж бодож байна. Би дөнгөж сая Брайнтыг харж байна.Түүний яаж алхаж байгаа, гар барихдаа ядаг, яаж ярьдгийг сая л мэдлээ. Тэр яг л Роки Балбао шиг юм. Тэр олон түмэнд тийм ч танигдсан боксчин биш байх.

Гэхдээ би түүний хийсэн бүхэнд маш их хүндэтгэл үзүүлж байна. Кличко карертаа 66 тулаан хийж 63 т нь ялсан. Хари өрсөлдгч 30 настай Женнигс 19 тулаан хийж бүгдэд нь ялсан бөгөөд 10-т нь хүнд цохилтоор ялалт авчээ. Брайнт Женнингс Америкийн боксчин 4р сарын 25-н энд шинэ түүх бичигдэнэ. Энэ түүхийг би бичих болно. Бидний нэг нь ялагдана.Хэн гэдгийг таахад, Би биш гэж бодож байна. Энэ надад тохиолдохгүй., Би түүнийг хүнд цохилтонд оруулах болно. Дүү Кличко хамгийн сүүлд 2004 онд Ламон Брстэрт ялагдаж байсан. Тэгвэл Кличко Женингс нарын тулааныг Амертикт, HBO суваг, Германд РТ сувгууд шууд дамжуулж дэлхийн нийтэд цацах юм байна.

Эх сурвалж: http://www.ssport.mn/p/668


URL:

Сэтгэгдэл бичих