С.Баярцогтыг огцруулах хүсэлт гаргалаа

С.БаярцогтУИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар Г.Уянга, Л.Цог нар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барьжээ. Энэ талаар гишүүд өөрсдийн цахим хуудаст оруулсан байна. Хүсэлтэд “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюутолгой” ТӨХ-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter law firm” нэртэй, гэр бүлийн хоёрхон гишүүнтэй компанид 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтыг 2015 оны төсөвт суулгасан. Үүнийхээ урьдчилгаа болгож 455 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь татвар төлөгчийн хөрөнгө, төсвийн хөрөнгийг шамшигдуулан зориулалтын бус зүйлд зарцуулах үндэслэл болсон байна гэж үзэж Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг өргөн барьж байна” гэжээ.


URL:

Нэр: hyyhyyhed Огноо: 6 February 2015

zob
tegeed $iig n tolyyleh heregtei ogtsruulaad zogsohgyi shyy ene 5 gishyyniig demjij bn

Нэр: 7333 Огноо: 9 February 2015

Yun ogzoryylax oodorson nobshiig yux xooj yal asyyj shorond xiii

Сэтгэгдэл бичих