Түүхэнд нэрийг нь мөнхөлсөн кинондоо дургүй жүжигчид

388adfbac5e6eb79big

5. Жаки Чан – Оргил цаг (Rush hour)

Жаки Чан бол хамгийн бүтээлч бөгөөд зодоон тулаантай киног урлаг болгож чаддаг нэгэн билээ. Тэрээр орлон тоглогчгүй өөрөө ихэнх хэсгийг хийдэг гэдгээрээ алдартай. Барууны ертөнц түүнийг Rush Hour киногоор нь сайн мэддэг.

Гэхдээ Жаки Чан киноны үеэр америк хошигнолыг хэзээ ч ойлгож чадахгүй талаар дурссан байдаг. Яагаад бүх цуврал ангиудад тоглоод байсан учир нь тоглох хөлс өндөр байсантай холбон тайлбарлажээ. Тэрээр азийн үзэгчдэд уг киног үзэхгүй байхыг зөвлөдөг байна.

4. Шон Конер – Жемис Бонд

Түүний карерыг маш өндөрт аваачин хүн бүрийн таньдаг жүжигчин болгох үүд хаалгыг нээсэн кино гэж болно. Жемис Бондоос өмнө тэрээр цөөн хэдэн кинонд тоглосон боловч төдийлөн амжилтанд хүрж байгаагүй юм.

Харамсалтай нь Шотланд эр бүх алдар нэрийг Жемис бонд киноноос олж авсан ч цааш тагнуулчийн дүрд тоглохыг үзэн ядаж эхэлсэн байна. Тэрээр үргэлж яршигтай байдалд оруулан киноны багийнхныг франчайз хийхээр бодоход хүргэсэн. Түүнийг буцааж тоглуулахын тулд маш их мөнгө амлаж киноны ангиудыг дуусгасан ажээ.

3. Кейт Винслет – Титаник

Түүний жүжигчний замналынх нь хамгийн том бөгөөд хамгийн их амжилт авчирсан дүр бол Титаник киноны дүр. Харин Винслэт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа Титаник кинонд бүтээсэн дүрдээ сэтгэл хангалуун биш байдаг талаар дурджээ.

Эхний шалтгаан бол Титаник кинонд үзүүлсэн өөрийн жүжиглэлтэнд тун дургүй. Түүнээс гадна кино зураг авалт нь маш их туршлага шаардаж байсан.

Хамгийн гол шалтгаан нь Жемис Камероны зан ааш болон шаардлагад нийцэх маш хүнд. Тэрээр киноны үеэр маш олон бэртэл гэмтэл авсан. Зураг авалтын үеэр амиа алдах дөхөж байсан тухай Винслет сэтгүүлчдэд ярьсан байдаг. Үүнээс болж тухайн үеийн айдас дахин мэдрэгдэх шиг болдог гэжээ.

2. Меган Фокс – Трансформер

Трансформер киноны дүр түүнийг холливудын алдрын оргилд хүрэх гүүр нь болсон дүр. Харамсалтай нь Меган киноны найруулагчийг үзэн яддаг байв. Түүнтэй үүсгэсэн холбоо гээд бүх зүйлд тэр дургүй.

Меган Фокс найруулагчтайгаа ажиллахад маш дарамттай байдаг тухай олон ярилцлаганд дурдсан байдаг. Трансформерын 3-р ангид Меган тоглохгүй болсон явдалд Холливудынхан “болох юм болдгоороо боллоо” гэсэн байдалтай хүлээн авсан юм.

1. Катерин Хэегл – Жирэмслэлт

Катерины  хувьд жирэмслэлт кинонд тоглохдоо өөрийн цуврал эмчтэй киноныхоо ачаар аль хэдийн олны танил болчихсон байсан. Гэхдээ киноны зохиол болон найруулагчийн дүрсэлсний дагуу кинонд тоглохоор болсон байна.

Харамсалтай нь түүний хүсэж байсан дүр болон кино болж чадаагүй. Үүнээс болж уг кинондоо тэр үнэхээр дургүй гэдгээ хэдэнтээ хэлсэн байдаг. Түүний хүсч байсан зүйл бол хөгжилтэй бас тачаангуй байдал байсан.


URL:

Нэр: заза Огноо: 7 February 2015

Жимс бонд

Сэтгэгдэл бичих