Занданшуулсан шарил амьд гэв
Нийслэл улаанбаатар хотоос олдсон гэх занданшуулсан шарил гадны хэвлэлүүдийн анхаарлыг ихэд татаж байгаа юм. Буддын шашны шинжээчид уг шарилыг ховсын аргаар гүн бясалгал хийж байгаа тул амьд хэмээн үзэж байгаагаа BBC агентлагаар дамжуулан хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай ламын эмч, бясалгалын нэрт судлаач, доктор Барри Керзин занданшуулсан лам гүн бясалгалын маш ховор байрлалд сууж байгаа бөгөөд хэрэв бясалгагч энэхүү байрлалаа удаан хадгалж чадвал Бурхан Будда болдог гэж The Siberian Times-т мөн хэлсэн байна.
Мөн түүнчлэн Барри Керзин хэлэхдээ “Гүн бясалгалд орсон хүн өөрийнхөө дотоод энергийн хүчээр биеэ муудуулахгүй хэдэн мянган жил ийм байдлаар оршиж чадна. Гаднаа физик үхэл мэт харагдавч дотроо сэтгэл нь гэрэлтэн, амьд хэвээрээ байдаг” гэж мэдэгдсэн байна.
Гадаадын BBC агентлаг Занданшуулсан ламыг худалдаалах гэж байхад нь эрх бүхий байгууллагын хүмүүс олсон хэмээн мэдээлж байгаа аж.
URL: