Б.ДОЛГИОН: Рок попыг “эд эс, эрэг шураг”-аар нь дамжуулж vнэлсэн хэрэг

Намрын нэгэн налгар єдєр найраа хийнэ дээ

Баяр наадмаар Тєрийн тэргvvнээс Урлагийн гавьяат зvтгэлтэн цол тэмдгээ гардаж авсан “Пентатоник” академийн ерєнхийлєгч, ая зохиогч Балчинжавын Долгионыг “Зочин”-ыхоо хойморт хvндэтгэн урилаа.

-Юуны ємнє тvvхт тэгш ойнууд давхацсан баяр наадмаар Урлагийн гавьяат зvтгэлтэн болж энгэрээ мялаасанд тань баяр хvргэе?
-Баярлалаа. Намайг “Зочин”-ыхоо хойморт урьж байгаа явдалд танай сонины хамт олонд баярласнаа илэрхийлье.

-Тэгэхээр яруу найрагч Ш.Гvрбазар ах Соёлын гавьяат зvтгэлтэн болсныхоо дараахан “Энэ нэр хvндтэй цол тэмдгийг авахыг хvлээж байсан юм байна” гэж ярьж билээ. Таны хувьд Урлагийн гавьяат зvтгэлтэн гэж дуудуулахыг хэр их хvлээж байв даа?
-Мэдээж хэрэг Тєрийн тэргvvн зарлиг гаргаж, шагнасан явдал нь надад маш єндєр сэтгэгдэл тєрvvлсэн. Харин шагнал хvлээж байсан уу гэвэл vгvй байх аа. Ер нь, энэ шагналыг монголчууд, тэр дундаа орчин цагийн хєгжим мэддэг, сонирхдог, дэмждэг рок попынхноор дамжуулж Ерєнхийлєгч маань надад єгч, урам хайрласан гэж бодож байна. Энэ хэрээр цаашид сайн ажиллаарай гэж итгэл хvлээлгэж байгаа нь дам-жиггvй. Яах вэ, рок попын гэр бvлийн нэг эд эс, эрэг шураг нь болж байгаагийн хувьд надаар дамжуулж орчин цагийн хєгжмийн урлагийг vнэлсэн хэрэг болов уу. Манай рок поп урлагийнхны дундаас Галсанбат маань хамгийн анхны гавьяат болж байсан удаатай. Тvvнээс хойш манай “гэр бvлд” нэлээд олон гавьяат тєрлєє. Тэгэхээр энэ шагнал надад vнэхээрийн урамтай санагдаж байна. Нєгєєтэйгvvр, Тєрийн ордонд, тэр гоё сvртэй хvндэтгэлтэй нєхцєл байдалд ийм шагнал авахаар их сонин мэдрэмж тєрдєг юм билээ.
-Шагналаа авчихаад хамгийн тvрvvнд рок попынхонтой баяраа хуваалцсан уу?
-Тэгэлгvй яах вэ. Урлагийн гавьяат зvтгэлтэн цол тэмдгээ энгэртээ зvvгээд гарч ирэхэд рок поп урлагийн vе, vеийн тєлєєлєгчид хvлээгээд зогсч байсан л даа. Би хувьдаа тэр хvмvvсийг ирэх ёстой л гэж бодож байсан. Яагаад гэвэл, энэ шагнал бид бvгдийнх шvv дээ. Шагнал авчихаад бусадтайгаа хуваалцана гэдэг их гоё байдаг юм байна. Тэр утгаараа хамгийн ойр дотныхон маань баярласан сэтгэлээ илэрхийлсэн нь хамгийн жаргалтай мєч байлаа. Тэр мєч бол надад их эрч хvч єгсєн шvv.

-Тєрийн одон медаль, эрхэм нэр алдрыг хvртсэн хvмvvс баяраа тэмдэглэх нь бий. Та Урлагийн гавьяат зvтгэлтнийхээ найрыг хийж амжив уу?
-Тєрт ёс, монгол уламжлалынхаа дагуу шагналаа мялаадаг ёстой шvv дээ. Монгол хvний хувьд бусдын жишгээр, ямар уламжлал байдаг тvvнийг нь дагаж бусадтайгаа шагналаа хуваалцана. Намрын нэгэн налгар єдєр найраа хийнэ гэж бодож байгаа.
-Тэгэхээр хийгээгvй байгаа байх нь ээ?
-Намрын сайхан нартай бас зав чєлєє тохирсон єдрийг хvлээж байна.
-Гавьяа шагналыг дагаад хариуцлага нэмэгддэг гэх нь бий. Ойрын vед ямар уран бvтээл хийхээр тєлєвлєж байна вэ?
-Мэдээж хэрэг нэмэгдэлгvй яах вэ. Эхлээд шилдэг дууныхаа цомгийг гаргая гэж бодож байна. Энэ хvн яагаад ийм шагнал авсан юм бэ гэдгийг мэдэхгvй хvн байж магадгvй шvv дээ. Тиймээс тэр хvмvvст мэдрvvлэхийн тулд “Ийм дуунуудыг Долгион гэдэг хvн зохиосон юм шvv” гэдгийг сонсгоё гэсэн санаатай юм. Мєн уран бvтээлээ нэлээд идэвхжvvлнэ гэж бодож байна.

Энэ шагнал “Инээмсэглэл” хамтлагийнх

-Тантай ярилцаж байгаагийн хувьд “Инээмсэглэл” хамтлагийн талаар асуулгvй єнгєрч болохгvй нь. Хамтлагийнхнаасаа хамгийн тvрvvнд энэ шагналыг авч байгаа байх аа?
-Миний уран бvтээлийн хєрс нь “Инээмсэглэл”-ээс тавигдсан. Энэ хамтлагт анх хєгжимчин болж байлаа. Дараа нь ая зохиож, анхныхаа дуугаа хийсэн. Тэр утгаар энэ шагнал “Инээмсэглэл” хамтлагийнх яах аргагvй мєн. Тэгээд бид чинь 33 жил хамтдаа уран бvтээл туурвисан байдаг юм. Энэ хугацаанд нэг ч СD, клип гаргаагvй байсан юм. Тиймээс єнгєрсєн жил тоглолтоо хийж, цомгоо гаргаж, клипээ цацлаа. Тоглолтынхоо ой дээр энэ шагналыг авсан болохоор булган сvvлтэй байхыг бодож байна. Надтай хамт тоглож, дуулдаг Ганхуяг маань гавьяат болох ёстой хvний нэг гэж хувьдаа vздэг. Хамтын уран бvтээл, амжилт гэдэг утгаар бусад гишvvн маань ч хvртэх ёстой шагнал гэж боддог. Даанч хамтлагаар нь єгєхгvй юм даа /инээв/.
-”Инээмсэглэл” хамтлагийн тоглолт болно гэхэд нийслэл маань тэр чигээрээ нvргэлж, маш олон хvн цугласныг санаж байна. Тэгэхээр бусад хамтлагийн дотроос “Инээмсэглэл”-ийн дуунууд урт настай, vнэхээр сонсогчдын зvрх сэтгэлийг эзэмдэж чаддагаараа гайхалтай юм?
-”Инээмсэглэл” анх гарч ирж, уран бvтээлээ бусдад хvргэхдээ олон фэнээр хvрээлvvлж чадаж. Дуунууд нь урт настай гэдгийн хувьд зохиогчтой нь холбоотой шvv дээ. Яах вэ, биднийг гарч ирж байх vед хатуу цензуртай, их єндєр шаардлага тавьдаг байлаа. Дууны аялгуу, vг ийм байх ёстой гэсэн хатуу нєхцєлтэй байснаас чанартай уран бvтээл гардаг байж гэж хожим хойно нь бодож байна. Тийм учраас алтан vе, мєн дараачийн vеийн дуунууд ч мєнх амьдарсаар байгаа юм. Нєгєє талаар эрх чєлєєтэй болохоор хvн бvхэн дуулах, дуу зохиох нь нээлттэй болдог. Гэхдээ тэр хэрээр арай єєр болох нь бий. Яах вэ, бидний хувьд пентатоник таван эгшгээ хадгалж, vvний дагуу дуу зохиосон байдаг маань урт настай болсон хэрэг. Одоогийн залуус “Энэ танай хамтлагийн дуу юм уу” гэж асуугаад байдаг юм. Vнэндээ автор нь хэн гэдгийг мэдэхгvй байгаа нь харамсалтай. Нэг жишээ ярихад “Алтан хавчаар” дууг анх “Инээмсэглэл” дуулсан юм шvv дээ. Гэтэл “Хонх” дуулсан гэж боддог. Vнэндээ ардчиллын ачаар энэ дууг нийтийн хvртээл болгосноороо “Хонх”-ынх гэж яригдаад байгаа юм. Миний бие цэрэгт татагдаад, карентинд байхдаа майханд сууж байгаа Бат-сайхан гэж шинэ цэрэг найзаасаа анх сонсч байсан юм.

Єєртєє зориулж зохиосон дуу нэлээд бий

-Анхны юм болгон хvнд хамгийн сайхан дурсамж vлдээдэг. Тэгэхээр анхны уран бvтээлийнхээ талаархи дурсамжаасаа хуваалцахгvй юу?
-Би хєгжимчин шvv дээ. Монголын хєгжмийн зохиолчдын холбооны гишvvн. Гэхдээ намайг тvмэн олон ая зохиогч гэдэг. Vvндээ ч дуртай байдаг. Яагаад гэвэл, хєгжмийн сургуульд сурч боловсролыг нь эзэмшээгvй ч, єєрт байсан жаахан авьяасаараа энэ нэр хvндийг олсондоо дуртай, бас хайртай байдаг хэрэг л дээ. Би хамгийн анх 13 настай байхдаа ая зохиож болох юм байна гэдгээ мэдэрсэн. Оролдоод vзвэл яадаг юм бэ гэсэн хvvхэд насны хvсэл, мєрєєдєл байдаг байлаа. Манай аав шvлэг бичдэг, яруу найрагч хvн байсан юм. Тэгээд 1974 онд “Буурал тэнгис” нэртэй шvлгийг нь олоод тvvнийг нь “Урин хавар ирлээ” нэртэй дууны vг болгосон. Олон мєртэй шvлэг байсан л даа. Тэгээд єєрчилж дєрвєн бадагтай болгосон. Яах вэ, аавын шvлэг болохоор дураараа дургисан хэрэг л дээ, єєрчилж. Тэгсэн аавд “Хvний шvлгийг дураараа єєрчилж, сэглээд хаячихлаа” гэж загнуулж билээ. Харин сvvлд нь аав “Хєєрхєн шvлэг болсон байна лээ” гэж хэлж байсан юм. Тэгэхээр “Урин хавар ирлээ” дуу миний хамгийн анхны уран бvтээл. Сvvлд “Камертон” хамтлаг дуулсан шvv дээ. Ер нь, аавынхаа шvлгээр нэлээд олон дуу зохиосон юм байна шvv. Гэхдээ шагнал, урамшуулал авахаар хvн чинь их зvйлийг эрэгцvvлж боддог юм байна. Тэгээд бичигдсэн дуунуудынхаа тоог гаргахад 200 гаруй болчихсон байсан.
-Та хийсэн бvтээлээрээ бахархах дуртай юу?
-Ая гэдэг бол хvvхэд тєрж байгаатай харьцуулахын бол єєр ч цаад утгаараа адил шvv дээ. Гэхдээ энэ миний тєрvvлж байгаа бvтээл гэдэг утгаараа хvvхэд шиг хайрлах хэрэгтэй. Харин хvний амьдралаар зvйрлэхийн бол зарим дуу тэгсхийгээд мартагддаг тал бий. Тэр утгаараа миний дуу болгон мундаг гоё тєрдєг гэвэл худлаа. Яагаад гэвэл, зарим дууг єєртєє зориулж зохиодог. Єєрийнхєє хvсэл сонирхлоор гармонийг нь єєрчлєх, засах зvйл байна. Ер нь, єєрєє єєртєє зориулж зохиосон дуу нэлээд байдаг шvv. Харин тєрvvлсэн бvтээлээ хайрладгийн хэрээр бас бахархдаг.
-Єєрєє єєртєє зориулж дуу зохиодог гэлээ. Та их нууцлаг байх нь ээ?
-Уран бvтээлийн хувьд нууцлаг тал бий. Гэхдээ хvн болгон єєрєєсєє таашаал авахын тулд ном бичих ч юм уу, зохиол бvтээл туурвидаг шvv дээ. Тэр талаараа нууцлаг байж болох л юм. Тvvнээс бол амьдрал дээр илэн далангvй байдаг.
-Таны дуунуудыг голдуу Монгол Улсын гавьяат жvжигчин Б.Сарантуяа амьдруулсан байдаг. Тэгэхээр дуугаа дуулуулахын тулд єндєр шалгуур тавьдаг уу?
-Дуу гурван жигvvртэй. Энэ гурав зохицож байж дуу жинхэнэ утгаараа амьдардаг юм шvv дээ. Сарантуяа бол “Сэхvvн салхи”, “Инээмтгий хvн” дууны цэгийг нь олж, дуулсан л даа. Гэхдээ дууч-дад єндєр шалгуур тавьдаг гэхээс илvv дэмждэг гэхэд болно. Би ихэнх дуугаа залуу уран бvтээлчдэд єгдєг. Нєгєє талаар тэднээр туршилт хийхийг хvсдэг. Тиймдээ ч энэ хvнд ямар нэг хэлбэрээр дэмжлэг боллоо гэдгээрээ сэтгэл єег байдаг юм.

Рок поп урсгал орцонд vvсч байсныг vгvйсгэхгvй

-Ингэхэд 40 мянгатын талаар ярилгvй єнгєрч болохгvй нь. Орцонд банзан гитар дараад “Битлз”-ийн дуунуудад амиа єгдєг байсан гэдэг. Таны хувьд энэ vеэс урлагийг vнэлэх, рок попт дурласан болов уу?
-Тэр vед тогтолцоо єєр байлаа. Єєрєєр хэлбэл, дэлхий хоёр хуваагдчихсан. Баруун, зvvн гэж ярьдаг байсан шvv дээ. Баруун нь арай чєлєєтэй, уран бvтээл хийдэг хvмvvстээ арай єєр байсан юм. Гэхдээ тvvнээс авах юм ч, хаях зvйл ч бишгvй л байсан. Миний хvvхэд насанд “Битлз” гэж дєрвєн залуу гарч ирж, дэлхийн хvн тєрєлхтнийг эргvvлж, орчин цагийн хєгжимд шинэчлэл хийсэн. Тэр салхи нь дэлхийн бусад орноор дайрахдаа Монголыг тойрч гараагvй юм. Бид чинь залуухан байсан учраас шинэ соргог юмыг нь тусгаж авч, “Битлз”-ийн дуунуудыг сонсч, орцонд гитар дараад амандаа аялдаг байлаа шvv дээ. Гэхдээ тэр vед дуунуудыг нь сонсох нєхцєл хомс, vзэл суртлын хувьд хориотой байлаа. Ер нь, Монголын рок поп урсгал орцноос vvсэлтэй гэдэгтэй санал нийлэхгvй байж магадгvй. Би амьдралаараа туулаад гарсан хvн учраас рок поп урсгал орцонд vvсч байсныг vгvйсгэх арга байхгvй. Орнцоос л орчин цагийн рок поп урсгалын vндэс суурь нь тавигдаж байсан. Ухаандаа єєр нєхцєл байдлаар гарч ирсэн юм. Би амьдралын тєєргєєр 40 мянгатад амьдарч, орцонд найз, нєхєдтэйгєє гитар тоглож явж байсны хувьд тэр урсгалыг vvсгэн байгуулсан гэдэг нь арга байхгvй vнэн.
-Та бол рок попын амьд гэрч гэдэг нь илэрхий. Харин Монголын рок поп хєгжлийн талаар юу хэлэх вэ?
-Би рок попын амьдралд нь хутгалдаад явж байгаагийн хувьд одоогоор энэ талын судалгаа, сурталчилгааны ажлыг хийе гэж боддог. Тэр ч утгаараа Ангирмаатай нийлээд хєгжмийн суваг нээлээ. Монголын рок поп урсгал дэлхий ертєнцтэй алхаа гишгээгээ нийлvvлж, хоцрохгvй явах учиртай. Тиймээс энэ талыг нэлээд сайн баримталж ажиллахыг хичээж байна. Яах вэ хєгжлийн хувьд манайх хєгжиж байгаа.
-Сvvлийн vед рок попын хамтлагууд тардаг моод дэлгэрээд байгаа гэхэд болно. “Номин талст”, “Камертон”-оос авахуулаад л. Хамтлагуудын тарж, богино настай уран бvтээл хийж байгаа нь юутай холбоотой вэ?
-Ер нь, рок урлаг єєрєє тийм уламжлалтай. Тардаг гэдэг нь бичигдээгvй хууль л даа. Жишээлбэл, охидын хамтлаг хэзээ ч урт насладаггvй. Нєгєєтэйгvvр хєгжингvй орнуудын рок поп урсгал нєхцєл байдал нь єєр байдаг. Єєрєєр хэлбэл эдийн засагтай холбоотой гэх vv дээ. Рок хєгжим гэхэд тодорхой эдийн засгийн нєхцєлтэй байх ёстой л доо. Хамтлагууд улс орноо дагаад хямардаг тал бий. Гэхдээ залуу vеийг дагаад рок поп урсгал гараад явдаг. Монголд єнєєдєр сайхан цаг ирж байгаа. Тиймээс уран бvтээл хийж байгаа хvмvvс чадавхижина. Яах вэ бие дааж уран бvтээл хийнэ гэдэл бол уран бvтээлчийн амбиц. Энэ бол дэлхийн рок хєгжмийн уламжлал.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих