Монголын Залуучуудын Холбоо Олон Улсын байгууллагууд болон Элчин сайдын яамдуудтай хамтран ажиллана

 

Шинэ оны эхэнд Монголын Залуучуудын Холбооноос Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ-дууд болон Олон Улсын Байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж, 2015 оныхоо төлөвлөгөөг танилцуулж, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцдог уламжлалтай билээ. Энэ удаагийн уулзалтыг өнгөрөгч 1-р сарын 31-ний Бямба гаригт хотоос гарч цэвэр агаарт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ОХУ-ын ЭСЯ, БНАЛАУ-ын ЭСЯ, Австралийн Ерөнхий Консулын Газар, ХБНГУ-ын ЭСЯ, БНБАУ-ын ЭСЯ, “Русский Мир” ОУ-ын Сан зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцсон  юм.

Уг уулзалтыг МЗХ-ны Бодлого Төлөвлөлтийн Газраас зохион байгуулсан бөгөөд энэ жилийн уулзалтын гол онцлог нь ЭСЯ –ууд болон  ОУ-ын байгууллагууд тус бүртэй хамтран ажиллах санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрсэн явдал юм. Уулзалтанд оролцогчид уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, МЗХ-той цаашид залуучуудын асуудлаар илүү олон чиглэлээр хамтран ажиллах боломжууд байгааг онцолж байлаа.

Ийнхүү МЗХ-ны олон улстай  харьцах харилцаа  улам өргөжин тэлж,  үйл  ажиллагаагаа  олон улсын  түвшинд  хүргэж  ажиллахаар  боллоо.

10957451_838308336211177_355916517_n 10958146_838308332877844_1298913045_n 10961754_838308342877843_116886427_n 10966665_838308339544510_103833578_n


URL:

Сэтгэгдэл бичих