Н.Алтанхуяг нь хамаагүй дээр байж
“Шийдлийн” хэмээх Засгийн газар хамтарч ажиллаад хоёр сарын нүүр үзлээ. Ам.долларын ханш 30 орчим төгрөгөөр нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хоёр сарын өмнөхөөс 7-10 хувиар өссөн статистик баримт байна. Монгол төгрөгийн худалдан авах чадвар улам л буурсаар. Олон хоног, сараар цалин тэтгэврээ тавьж чадахгүй тарчилж байна. Үүнээс үүдсэн бухимдал дагаад цомхотгох, танах хэмнэх тухай яриа дэгдэж энэхүү галыг улам ч бадраав.
Өнөөх гацаатай байсан орд газруудын байдал улам хүндэрч, сүүлдээ Оюутолгой, Тавантолгойн тухай ярихаа ч болив. Харин түүний оронд Гацууртын ордыг ашиглах тухай хуулийн зохицуулалт хийчихлээ. Түүхийн үнэт дурсгалыг хадгалсан Ноён уулыг ашиглах болсонтой холбогдуулан жагсаал цуглаан ч тасрахаа байлаа. УИХ дахь “эх орончид”-ын бүлэг ч цээжээ дэлдээд эхлэв.
Тавантолгойн орд газрыг ашиглаж чадахгүйээ нэгэнт харуулж, хятадын нүүрсний хэрэглээ өдрөөс өдөрт, жилээс жилд буурч байгаа үзүүлэлт нь ч энэ зүгт анхаарал хандуулаад нэмэргүйг сайтар ойлгуулав. Орон сууцны хувьд ч гацаанд орж, нийслэлд сүндэрлэж буй хороололд монголчууд бус хятадууд олноор тухлах болжээ.
Бүр сүүлдээ арга ядсан бололтой. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд маань ард түмнээсээ чухам яах тухай асуухаар шийдлээ. Мөн ч мухардаж байгаа хэрэг шүү. Ч.Сайханбилэгийг ямар ард иргэдээсээ ажлаа асууж цаг алд гэж Ерөнхий сайдаар тавиагүй биз дээ. Энэ мэтчилэн бүх зүйл улам л уруудлаа. Угаасаа хямраад удсан эдийн засгийг бүр ч хэвтэрт оруулаад авлаа. Чухам хэзээ босох эсэх тухай хэн ч мэдэхгүй. Учир нь Ч.Сайханбилэгийн танхим, УИХ энэ тал дээр яагаад ч ажиллаж чадахгүйгээ харууллаа. Тийм ч учраас иргэдийн сэтгэхүйд гүн хямрал бий болж, улстөрд урьд өмнө байгаагүй хямрал нүүрлээд авлаа. Засагт хамтрагчид ч энэ тал дээр ямар нэгэн шийдвэрт хүрч чадахгүй гэдгээ өнгөрөгч хоёр сарын хугацаанд харууллаа. Бүр урьд өмнөхөөсөө дордоод нэг нэгнийхээ алдааг ч хэлж чадахгүй, чимээгүйхэн нэгэн хөнжилд хэвтэж байна.
Хямралын гол буруутнаар тодроод байсан, амьтны хараал идэж байсан Н.Алтахуягтайгаа байсан бол ядахад цалин тэтгэврээ цаг тухайд нь авах байж хэмээн гаслах янзтай. Ихэнх иргэд энэ Ч.Сайханбилэгээс Н.Алтанхуяг нь хамаагүй дээр байжээ. Ёстой л “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч боллоо хэмээн халаглаж байна. Н.Алтанхуягийг эргэн санаглзаж байгаа нь мөн ч доройтож байгааг харуулсан хэрэг мөн.
Н.Дөл
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Өөрийнх баасыг цэвэрлэх гэж ядаж байхад агаарын агаарын юм яриад суух юм. Тийм сүрхий юм бол бараг 3 жилийн хугацаанд Монгол улсыг хөгжүүлчихгүй юмаа гэхэд эдийн засгийг нь элгээр нь хэвтүүлчихгүй байлгахгүй яав.600 сая доллартай улсын гүйцэтгэх засгийн тэргүүнээр ажиллаад хэдэн тэрбумаар тоологдох долларын өр тавьчихаад манай үр хүүхэд хойч үе маань төлчихнө гэж байгаа хүн шүүдээ. Алтанхуягийн үр хүүхэд төлөх үү ард түмэн өөрсдөө төлөх үү.
энэ хүн ганцаараа ард түмнийг хямралд оруулчаа юу хямралд оруулсан жинхэнэ эзэд нь араас нь гатгаад байгаа гарууд хэргийн эзэн хэнгэргийн тохиурууд ш дээ