Бие даагчид тэмцлийн өөр хэлбэрт шилжиж магадгүй

2-2-7h_700x700

УИХ дахь бие даагч гишүүд мэдээлэл хийлээ. Энэ удаад бие даагч гишүүдийн зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн хэд хэдэн асуудлыг онцолсон юм. Юуны өмнө тэд эдийн засгийн хямралаас хамтраад гарна гэж байсан намуудын томилгоо өнөөг хүртэл дуусахгүй байгааг шүүмжилж байв. Тухайлбал, энэ долоо хоногт дэд хороодын томилгоог хийнэ. Цаашлаад яам, албан байгууллага руу орж, хагас жил орчим үргэлжилсээр сонгуультай золгох нь. Тиймээс томилгооны асуудлыг яаралтай дуусгах хэрэгтэйг хэлсэн юм. Мөн Оюутолгойгоо хөдөлгөх үү гэсэн санаатай санал асуулгыг Ерөнхий сайд явуулж байна. Оюутолгойн хувьд аль хэдийнэ хөдөлгөөнд ороод эхэлсэн. Өнгөрсөн жил гэхэд хоёр их наядын борлуулалт хийсэн. 100 гаруй тэрбумыг төсөвт төлсөн байгаа. Энэ жил Оюутолгой 3.9 их наядын борлуулалт хийнэ. Энэ нь манай улсын төсвийн 70 хувьтай тэнцэх юм. Үүнээс төсөвт 100 гаруй тэрбумын татвар төлж, үлдсэнийг нь зээлэндээ тооцно. Энэ мэт байдлаар Оюутолгой хөдөлж байхад яагаад Оюутолгойгоо хөдөлгөөнд оруулна гэх ойлгомжгүй санал асуулга явуулж байгаад шүүмжлэлтэй байгаагаа хэлэв. Ер нь Оюутолгойг хөдөлгөх нэрээр 34 хувийг нь өгөөд, татвараа аваад явъя гэж байгаа байх гэсэн хардлага байгааг ч сэтгүүлчдэд хэлсэн юм. Үүний оронд Оюутолгойн гэрээгээ ашигтай болгоё гэж асуусан бол ойлгомжтой байх байсан гэдгийг ч дурдлаа. Түүнчлэн бие даагчдын зүгээс Оюутолгойг ашигтай болгож, 10 төгрөгөөс 50 мөнгө авдгаа зогсоож, ядаж хоёр төгрөг авдаг байя хэмээн Засгийн газраас хүсч байгаа юм байна. Мөн энэ долоо хоногт “Урт нэртэй” хуулийг хэлэлцэж байхгүй болгох гэж байна. Ийм байдлаар улс төрийн нөхцөл байдал цааш үргэлжилбэл бие даагч гишүүд тэмцлийн өөр хэлбэр рүү орно гэдгээ сануулав. Өөрөөр хэлбэл, тэд Төрийн ордноос гадна ажиллаж буй тэмцэгчидтэй нийлж тэмцэл хийж магадгүй нь.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Нэр: 123 Огноо: 3 February 2015

Demjij bna. Ta hed maani zytgeed bgaarai.

Сэтгэгдэл бичих