Урлагийн карьертаа цэг тавьсан Мийгаагийн “гэр бүл”

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө ” Хараацай болон нисээд хайрт ээждээ очихсон” хэмээн дуулж байсан бяцхан хүү хоёр хөөрхөн хүүхдийн аав болжээ. Түүнийг флаш хамтлагийн дуучин Мийгаа гэдгээр нь залуус андахгүй сайн таних биз.

Тус хамтлаг нь нэгэн үе охид залуусын шүтээн болж хуйлруулж байсан. Харин өдгөө тэрбээр урлагийн карьертаа цэг тавьсан. Заяаныхаа ханиар Б.Хулангоо гэх эмэгтэйтэй Солонгос улсад суралцаж байхдаа танилцаж хамтран амьдарснаар хүүтэй болж анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн юм. Харин оны зааг дээр охинтой болж бүл нэмсэн билээ. Мийгаагийн хадам аав нь НИТХ-ын дарга Б.Баттулга гэдгийг мэдэх биз. Ингээд бүл нэмсэн жаргалтай гэр бүлийн зургийг сонирхуулж байна.

Д.Ана


URL:

Сэтгэгдэл бичих