Хаалганы цаана юу байв

046

Монголд байр худалдаж авахаас илүү хажуу өрөө болон байр түрээслүүлэх бизнес илүү хөгжсөн. Учир нь байрны үнэ хичнээн буураад ч авах чадал иргэдэд тун хомс байгаа гэдэг. Хөдөөнөөс хотод суралцах болсон гэртээ олуулаа амьдардагаас тусдаа гарч хажуу өрөө хөлслөх шинэхэн хосууд амьдралаа тэгээс эхэлж өрөө хөлслөх зэрэг олон шалтаг шалтгаанаар хажуу өрөө болон түрээсийн байр хайгсдын цуваа тасардаггүй.

Ийм төрлийн бизнес хөгжсөнтэй зэрэгцээд ёстой л нөгөө “хүн дотор янз бүрийн хүн бий гэдэг” чинь л болж байна. Цалин багатай төрийн албан хаагч, ганц бие, хань бараа болох хэн нэгнийг хайсан өвгөд хөгшид, үр хүүхэд нь гадаадад гарч хүний мөрөөсөл болсон эцэг эхчүүд, цалингаасаа гадна хэдэн төгрөг олж амьжиргаандаа зарцуулах гэсэн хүсэлтэй хэн нэгэн, тэр ч бүү хэл гаж хүслээ биелүүлж, хэн нэгэн бүсгүйг “ашиглах” гэсэн гэмт этгээдүүд ч байр түрээслэгчдийн дунд байдаг ажээ. Гэвч гаднаас нь хараад, утсаар яриад хэнийг нь хэн бэ гэдгийг хэн ч мэдэж чадахгүй билээ.

Ер нь бол эмэгтэй хүмүүст байр олох тийм хэцүү байдаггүй ажээ. Учир нь байр хөлслүүлэх зарын дагуу ярихад хэдэн настай, найз залуутай, найз залуу чинь байнга ирж байх уу, эрэгтэй хүнд байр хөлслүүлэхгүй, оюутант хөлслүүлэхгүй гэсэн үг сонсдог байна. Цагдаагийн байгууллагаас иргэд эмэгтэйчүүдэд энэ нь маш том аюул нуугдаж байдаг талаар анхааруулан сэрэмжлүүлж байна.

Саяхан Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст нэгэн бүсгүй хүчирхийлэлд өртөх гээд байна гэсэн дуудлага мэдээлэл өгсөний дагуу цагдаагийн ажилтанууд газар дээр нь яаралтай очин, уг бүсгүйг хүчирхийлэлд өртөхөөс авран хамгаалж чадсан байна.

Хэргийг үйлдэхийг завдсан этгээд нь сэтгэцийн өвчтэй ээжтэйгээ хоёулханаа амьдардаг байжээ. Тэрээр “Зар мэдээ” сонин дээр “Байр түрээслүүлнэ, хажуу өрөө хөлслүүлнэ” гэсэн зар тавьжээ. Тэгээд зарын дагуу ярьж тохироод очсон охиныг хүчирхийлэх гэж оролдсон байна. Цагдаагийн байгууллагын дүгнэлтээр уг этгээд сэтгэцийн өвчтэй гэдэг нь тогтоогдож гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Эх сурвалжийн хэлж буйгаар тус этгээд ээжтэйгээ хоёулханаа амьдардаг бөгөөд тухайн өдөр ээж нь хөдөө явсан байжээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 2 February 2015

zak uuruu sn unshdaa

Сэтгэгдэл бичих